• Эхлэл
  • Нүүрсний төмөр замд зориулан Хятадаас 1,3 тэрбумыг авна

Нүүрсний төмөр замд зориулан Хятадаас 1,3 тэрбумыг авна

2016/02/29

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монгол Улс Тавантолгойн нүүрсний ордыг Хятадын хилтэй холбох төмөр замын барилгын ажлыг дуусгах зорилгоор  Хятадын Экспорт импорт банкнаас 1,3 тэрбум долларын зээл хүссэн байна. Төмөр замын төсөл нь одоогоор санхүүжилт байхгүйгээс болж зогсонги байдалд ороод байгаа билээ.

Монголын төмөр замынхан зээл авах уулзалт, хэлэлцээрүүдийг Хятадад хийж байгаа тухай "МТЗ"-ийн төсөл хариуцсан захирал И.Идэш ярьсан байна.

240 километр урттай төмөр зам нь экспортын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна нүүрсний үнэ уналттай байгаа үед хэрэглэгчдэд хүргэх нүүрсний тээврийн үнийг бууруулах  боломжи олгох юм. Нүүрс нь Монголын экспортын жагсаалтын хоёрт бичигддэг бөгөөд өнгөрсөн жил 556 сая долларын орлого оруулсан гол бүтээгдэхүүн юм.

Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга М.Нямдэлэг, Сангийн яам Засгийн газрын баталгаа гаргаж болох талаар ярьсан байна. Төслийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэх юм.

“Барилгын улирал хавар эхэлдэг учир бид ойрын хэдэн долоо хоногт багтаж гэрээгээ байгуулна гэж найдаж байна. Төмөр замын барилгын ажил энэ жил эхэлбэл 2018 он гэхэд дуусгана” гэж И.Идэш хэлсэн байна.

Хэлэлцээрийн нөхцлийн дагуу Хятадын Экспорт-Импорт банк төмөр замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр Хятад компанийг томилох бөгөөд ингэснээр Өмнөд Солонгосын Си Энд Ти компанитай байгуулсан гэрээг цуцлана. Төмөр зам хөрөнгө байхгүй учир 30 гаруй сая ам.долларын өрийн асуудлаас үүсч ажил зогсоод байгаа юм. Талууд тохиролцохоор ажиллаж байна гэж И.Идэш хэлжээ.

Бээжин дэх Экспорт-Импорт банкны хэвлэлийн албаны ажилтан одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байна.

Улаанбаатараас 540 км зайд орших Тавантолгойн орд газарт төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой" болон орон нутгийн хөрөнгө оруулалттай, "Тавантолгой" ХК, Хонконгод бүртгэлтэй "Монголиан Майнинг Корпораци"  үйл ажиллагаа явуулж, нүүрс олборлож байгаа юм.

Майкл Кон

 Эх сурвалж: Bloomberg.com

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна