Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Торонто, Онтарио --(Marketwired – 2016 оны 3-р сарын 6) – Хан Ресорсис компани Олон улсын арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудыг эцэслэх "Хан Ресорсис" компани (CSE:KRI) болон Монгол Улсын Засгийн Газрын хооронд гэрээ байгуулж гарын үсэг зурсан тухай тус компаниас мэдэгдсэн байна.
Монгол Улсын Сангийн сайд Баярбаатарын Болор “Монгол Улсын Засгийн газар болон "Хан Ресорсис" компани олон улсын шүүхийн шийдвэртэй холбоотой шийдэгдээгүй бүх асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэх тохиролцоонд амжилттай хүрлээ.
Тохиролцоо нь Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад тасралтгүй авч хэрэгжүүлж буй үүрэг амлалтын тод илэрхийлэл юм” гэж хэллээ.
Тайлбар: Хан Ресорсис”-ийн лицензийн маргаанаас үүдэн олон улсын арбитрын шүүхээс Монгол Улсын Засгийн газрыг 100 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан. Лицензээ хураалгасан “Хан Ресорсис” Канадын Засгийн газарт хандан Монголд үзүүлж буй тусламжаа зогсоохыг шаардсан юм. Канадын Засгийн газар Монгол Улсад 2014 оноос эхлэн жил бүр дөрвөн сая ам.долларын тусламж үзүүлж буй юм. Удахгүй Канадын Торонто хотод болох уул уурхайн арга хэмжээнд Монголын Засгийн газрын төлөөлөл оролцох бөгөөд энэ үеэр асуудал хурцаар тавигдаж болзошгүй гэгдэж байсан. Харин үүнээс өмнө асуудлыг шийдвэрлэх болсноо ийнхүү Монголын талаас мэдэгдсэн байна. Харин яг ямар арга хэмжээ авч байгаа талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Эх сурвалж: stockhouse.com
Сэтгэгдэл байхгүй байна