• Эхлэл
  • Нээгдээгүй чуулганы хаалт

Нээгдээгүй чуулганы хаалт

2016/03/31

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

УИХ-ын даргын захирамжаар дөрвөн асуудал хэлэлцэхээр энэ сарын 29-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан боловч ирц бүрдээгүй шалтгаанаар нээлтээ ч хийж чадалгүй хаахаар болсныг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр мэдэгдэж, хаалтын алх тогшлоо.

Ээлжит бус чуулганаар цөмийн салбартай холбоотой дөрвөн хуулийн төсөл болон  ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн  ч МАН-ынхан хуралдаа суугаагүй юм. 

Тиймээс  УИХ дарга “Зургаа дахь удаагаа ээлжит бус чуулган хийхээр оролдлоо. Ирэх долоо хоногоос УИХ-ын хаврын чуулган ердийн байдлаар нээлтээ хийнэ. Ирээгүй гишүүдийг шар нутгийг булшлахын төлөө байна гэж ойлголоо.

Ирсэн АН, “Шударга ёс” эвслийн гишүүддээ баярлалаа. Ирэх долоо хоногт хаврын чуулганы нээлтэд гишүүд ирнэ байх.  Нээгдээгүй ээлжит бус чуулганыг хаалаа” гэв.

Ийн цаг тулган зарлаж, цөмийн хаягдал булшлах нь гэсэн шуугиан дэгдээсэн ээлжит бус чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх УИХ-ын хаврын чуулган руу шилжих нь.

Энэ гуравдугаар сарын 31-нд болох Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтыг угтуулан ийн ээлжит бус чуулган яаравчлан зарласан гэж албаны эх сурвалжууд тайлбарласан ч иргэний хөдөлгөөний эсэргүүцэлтэй тулгарсан юм. Ээлжит бус чуулган зарлагдсан өдөр буюу гуравдугаар сарын 29-нд иргэний хөдөлгөөнийхөн Төрийн ордны гадаа жагсаал хийж шар нунтаг цацсан шуугиан дэгдэж замын хөдөлгөөнийг түр хаасан. Эцэст нь иргэний хөдөлгөөнийхөн эрх баригчдад анхааруулга өгөхийн тулд ердийн барилгын оохор цацсан гэж тайлбарласнаар гурван хүнийг торгож, дуулиан намжсан юм.

Харин ээлжит бус чуулган бүтэлгүйтсэний гол шалтгаан нь МАН-ын гишүүд хуралд оролцоогүйнх гэж АН-ынхан тайлбарлаж байна. Тэд маргаан дагуулсан хуулийн төслүүд нь угтаа бол Монголд цөмийн хаягдал булшлахыг боломжийг албан ёсоор хааж буй хуулийн зохицуулалт. Үүнийг эсэргүүцэж байна гэдэг нь цөмийн хаягдал булшлахыг дэмжиж байна гэсэн үг гэж тайлбарлаж байгаа юм.

А.Ану 

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    МУУ ШҮҮ
    2016 оны 06 сарын 09