Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн Монголын эдийн засгийн форум өнөөдөр өндөрлөлөө. Монголын эдийн засгийн форум төрийн бус байгууллагаас долоо дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү форум эдийн засгийн томоохон чуулган хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн том арга хэмжээ юм.
Форум энэ жил “Сургамж, сорилт шийдэл” уриан дор болов. Жил бүрийн форумаар тодорхой уриан дор, эдийн засгийн салбаруудын тулгамдсан болон хүлээгдэж буй асуудлуудыг хэлэлцдэг.
Энэ удаагийн форумын эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.
Форумын гол зорилго нь судлаач, шинжээч, бизнесмэнүүдийн үг саналыг нэгтгэн бодлого боловсруулахад чиглэгддэг. Хэдийгээр шийдэл, шийдвэр гаргахгүй хуралддаг гэсэн шүүмжлэл байдаг ч салбар бүрийн төлөөллийн үг, үзэл бодлыг уралдуулан шийдвэр гаргагчдад хүргэх, зөвлөмж болгох баримт бичгийг гаргадаг гэдгээрээ басхүү нэгэн шинэ үнэлэмжийг бий болгоод байгаа юм. Энэ жилийн форумын хувьд дэвшүүлсэн урианаас эхлээд Монголд тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлтэй байдлыг хэрхэн даван туулах талаар анхаарлаа хандууллаа.
Мөн уламжлал ёсоор иноваци, шинэ шийдэл, болон төр, эрхзүйн систем, уул уурхай, нийгмийн даатгалын гэх мэт салбаруудын онцлог шинэчлэлүүдийн талаар салбар хуралдаанууд боллоо. Форум нэгдсэн хуралдаанаас гадна салбар хуралдаанаар тухайн хэлэлцэж буй асуудлаар нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээч судлаачид хэлэлцүүлгийг удирдан явуулдаг юм.
Хоёр дахь өдрийн форумын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийснээр форум өндөрлөлөө.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна