Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхан ХҮН-ын даргын албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ нь цаанаа учиртай байжээ.
УИХ-ын 2016 оны сонгуульд ХҮН, Уламжлалын нэгдсэн нам, Ногоон нам, Бүгд найрамдах нам зэрэг 11 нам хамтарч эсвэл байгуулж оролцохоор болсон байна.
Энэхүү эвслийг удирдах хүн нь ч хэдийнэ тодорсон нь С.Ганбаатар гишүүн аж.
Тэрбээр эвслээсээ Дархан-Уул аймагтаа хүч үзэх бөгөөд эвслээ Дархан-Уул аймагт ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэр ч утгаараа гишүүн УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс өмнө ойр ойрхон тойрогтоо ажиллаж байгаа юм байна.
С.Ганбаатар гишүүн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзахдаа “Би энэ тойргоо өөрчлөхгүй. ХҮН-ыг удирдаж, намын нэрийн жагсаалтыг тэргүүлэх боломж надад байсан ч би үүнийг хүсээгүй ” гэж мэдэгдсэн байна. Одоогоор эвслийн нэр тодорхойгүй байгаа юм байна. Үүнээс үзвэл жижиг намууд С.Ганбаатартай хамтарч эрх баригчид, төрийн хулгай луйвартай тэмцэхээр болов бололтой.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна