• Эхлэл
  • Ханой хотод АСЕМ-ын “Залуучуудын долоо хоног” эхэллээ

Ханой хотод АСЕМ-ын “Залуучуудын долоо хоног” эхэллээ

2016/04/05

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

2016 оны Ази-Европын “Залуучуудын долоо хоног” АСЕМ-ын чуулгантай хамт Ханой хотноо дөрөвдүгээр сарын 1-нд эхэллээ.

Энэ удаагийн арга хэмжээг Вьетнамын Гадаад хэргийн яам, Вьетнамын Залуучуудын холбоо, Ази-Европын сан (ASEF), Их Британийн консул, Ази-Европын сангийн Зуны их сургуулийн төгсөгчдийн холбооноос (ASEFUAN) хамтран зохион байгуулж байгаа юм.

 “Өлсгөлөнг утсгахад илүү хүчтэй үйл ажиллагаа эхлүүлэх нь” сэдвийн дор явуулж байгаа энэхүү өдөрлөгт залуусын дунд ядууралтай тэмцэх ойлголтыг сайжруулах, өлсгөлөнгийн эсрэг арга хэмжээ авах, санаа бодлоо уралдуулах үүсгэх талаар хэлэлцэнэ. Вьетнам улс зохион байгуулагчийн хувьд энэ боломжийг ашиглан НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд гаргасан амжилтуудаа зарлах аж.

Арга хэмжээг нээж Вьетнамын Залуучуудын холбооны Нарийн бичгийн дарга Дан Квок Тоан: “АСЕМ-ын Залуучуудын долоо хоног нь АСЕМ-ын гишүүн орны залуучуудад мэдээлэл солилцох боломж олгож, хөгжингүй, энх тайванч дэлхийг цогцлооход ямар хувь нэмэр оруулж болох тухайгаа хэлэлцэх өдөрлөг юм. Тэд улс төр, нийгэм, эдийн засгийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, бүсийн болон дэлхийн түвшний асуудалд залуу үеийн дуу хоолойг сонсгоно” хэмээв.

Залуучуудын долоо хоногт АСЕМ-ын гишүүн 30 орны 100 гаруй оюутан залуус оролцож байна. Загвар АСЕМ нь АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үлгэрчилсэн хувилбар ба оролцогчид нь төрийн тэргүүн нарын адил улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын гэх мэт АСЕМ-ын суурь сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Эх сурвалж: http://vovworld.vn

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • өыөыбө
    МАН-хан одоо ичээсэй. Худлаа жагсаал зохион байгуулж поп-дохоос өөр юм бхгүй. Хэдэн хөгшид мөнгө авсан оюутнууд л харагдаж бна шд. Мөн Засгийн газрын өр зээлийн талыг нь 2008-2012 онд өөрсдөө зээлж аваад тараагаад өгчихсөн мөртлөө АН ийм их өр зээлтэй болгочихсон юм шиг ард түмнийг мунхруулаад. Өөр хэлэх үг бхгүй юм чинь боож үхэх гэж бгаа биз. Удахгүй ард түмэн АН ямар их ажил амжуулсаныг ойлгохоор та нар улс төрөөс арчигдах болно. Зайлцгаа ПАК-д
    2016 оны 04 сарын 05