Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн ээлжин ээлжит чуулган болох хаврын чуулган өнөөдөр /2016.04.05/ 09.25 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр үйл ажиллагаагаа эхэллээ.
Чуулганы нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцов. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонкгонд өнөөдөр эхэлж байгаа Азийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцохоор мордоод байгаа юм.
Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ
.-Тавантолгойн ордын коксжих нүүрсийг бид дэлхийн зах зээлийн үнээр борлуулна. Үүний тулд Ухаа худаг-Гашуунсухайт,Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах шаардлагатай.
-Харин, Тавантолгойн ордын чулуун нүүрсийг байгалийн хий болон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах, мөн үлдсэн хэсгийг нь хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгон Япон болон бусад зах зээлд экспортлохоор холбогдох талуудтай хэлэлцэж байна гэж онцлон тэмдэглэлээ.
Хаврын чуулган нээлтээ хийснээр уламжлал ёсоор УИХ дахь нам, эвслийн бүлгийн болон байнгын хорооны хуралдаан боллоо.
УИХ дахь гурван бүлэг буюу Ардчилсан нам, МАН, “Шударга ёс” эвслийн бүлгүүдийн хаврын чуулганы эхний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм. Энэ нь өмнө олон удаа яригдан “давхар дээлийг тайлуулах” гэсэн нэртэй болсон Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүнээс давхар сонгохгүй байх тухай хууль юм. Өмнө нь ийм саналыг УИХ-аар хэлэлцсэн ч амжилт олоогүй. Харин энэ удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд нараас бусад сайдыг УИХ-ын гишүүнээр давхардуулан ажиллуулахгүй байх хувилбарыг санал болгосон юм.
Энэхүү хуулийн төслийг парламентын гол сөрөг хүчин МАН дэмжиж байгаагаа илэрхийллээ. Эрх баригч хүчин болох Ардчилсан нам яг энэ хуулийн төслөөр ямар нэгэн байр суурь албан ёсоор илэрхийлээгүй, гэхдээ зарчмын хувьд дэмжиж байгаа гэсэн мэдээлэл байна.
Зарим гишүүд нь эвслийн бүлгээс гарахаа мэдэгдээд байгаа МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг одоо УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа Л.Цог бүлгээс гарах тохиолдолд хэнийг дэд дарга болгох талаар хэлэлцсэнээс гадна өдгөө бүлгийн даргаар ажиллаж байгаа Н.Батцэрэг бүлгийн дарга болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын албыг давхар хашин боломжгүй учир бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа. Иймээс УИХ-ын дэд дарга болон бүлгийн дэд даргаа ирэх пүрэв гаригт тодруулахаар болов.
Ийнхүү нам, эвслийн бүлгийн хурлын дараа байнгын хорооны хуралдаанууд боллоо. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Эдийн засгийн байнгын хороод хуралдлаа.
Маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаан болно. Энэ удаагийн чуулганы хуралдаанаар эхний байдлаар 12 хуулийн төслийг хэлэлцэхээр тов гаргаад байгаа. Мөн бүлгүүдийн саналын дагуу бусад хэлэлцэх асуудлуудыг товлон тогтоох юм. Энэ жилийн хувьд сонгуулийн жил тохиож зургадугаар сарын 11-нд сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Тиймээс отгон чуулган богино хугацаанд шахуу хуралдахаар байгаа юм. Чуулганаар
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай,
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,
-Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
-2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
-Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
-Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
А.Ану
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна