Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монголын залуучуудын холбооноос өнөөдөр Гуталнуудын жагсаал хийхээр зарлаад байгаа. Тэд гутал болгоны цаана үг, үзэл бодол бий гэж тайлбарлаж байгаа юм.
Тэд мөн жагсаалд оролцуулах гуталнуудыг хүлээж авч эхэлсэн бөгөөд гутал тус бүрд хуудас бичин эздэд нь эргүүлж өгнө гэж байсан юм.
Тэгвэл өнөөдөр 09.00 төв талбайд гуталнуудаа жагсааж эхлээд байна. Мөн энэхүү жагсаалын үеэр тэд Хар жагсаалтыг зарлана гэж байгаа юм. МЗХ-ээс 1990 оноос хойшхи хар үйл явдлыг жагсаалтыг гаргахаар зарласан. Мөн сонгуульд сонгож болохгүй хар, сонгож болох цагаан жагсаалтыг гаргаж байгаа юм.
Нэмэлт мэдээлэл:
Улаанбаатар хотын төв талбайд ийн 3000 гутал жагссан бөгөөд гутал болгоны өмнө эзнийх нь илэрхийлэхийг хүссэн үг бичээстэй байлаа.
Зохион байгуулагчид хүмүүсийн гутлыг хүлээн авч жагсаалд оролцуулаад буцааж эзэд нь өгнө. Харин эзэд нь гутлаа буцааж авахгүй бол буяны үйлсэд зориулна гэлээ. Жагсаал 18:00 цаг хүртэл үргэлжлэв.
Монголын залуучуудын холбооноос энэхүү жагсаалын үеэр Хар жагсаалтын эздийг мэдээлнэ гэж байсан бол жагсаалын үеэр энэхүү жагсаалтыг тавдугаар сарын 20-нд зарлана гэж мэдэгдлээ.
Монголын залуучуудын холбоо нь өмнө социализмын үед байсан залуусын холбооны үргэлжлэл төрийн бус байгууллага бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн 1990 оноос хойш Монголын улс төр нийгэмд гарсан хар үйл явдлын жагсаалт, сонгуулиар сонгож болохгүй хүмүүсийн Хар, сонгохыг дэмжиж буй хүмүүсийн Цагаан жагсаалтыг гаргах аян өрнүүлж буй. Мөн Хулгайчгүй Монгол аяныг зохион байгуулж буй юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна