Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг таван жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу уг тоологыг Засгийн газрын 2016 оны гуравдугаар сарын 21-ний 163 дугаар тогтоолын дагуу 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс орон даяар зохион байгуулан явуулж байгаа билээ.
Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын тоог бодитой тодорхойлж, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах, тэдний байршил, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тогтоох үндсэн дээр тус улсын эдийн засгийн чиг хандлагыг тогтооход ААНБ-ын тооллого ач холбогдолтой аж.
Дээрх тооллогыг явуулах технологийн хувьд бүртгэлд суурилсан аргыг голлох боловч уламжлалт аргыг хослуулан явуулж байна.
Гааль, татварын ерөнхий газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа онлайнаар тайлагнадаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг онлайн буюу бүртгэлд суурилсан хэлбэрээр шууд хамруулах ба уламжлалт аргаар тооллогын асуулгыг танилцуулан, байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтнуудтай хамтран нөхөх судалгааг давхар гүйцэтгэх юм байна.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна