Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дурыг огцрохыг шаардсан тухай өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Мөн энэ үеэр Б.Гарамгайбаатар гишүүн МАН-ын шаардлагад фашист, коммунист гэх мэт үг хэрэглэсэн байгаа тухай хариу өгч байгаа бололтой.
Тэрээр “Хэн нь фашист, хэн нь коммунист билээ гэдгийг ялгах хэрэгтэй. Коммунист гэвэл МАН-ыг өөрийг нь хэлнэ. Фашист гэж хэнийг хэлээд байгаа юм мэдэхгүй. АН бол АН. Ийм бичиг барьсаны зоргоор УИХ-ын дарга огцорно гэж юу байхав. Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт. АН дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар шийднэ гэж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” хэмээн онцолсон юм.
Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “АН-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураар татгалзахыг МАН-ын бүлэг шаарджээ. МАН-ын бүлгийн хувьд хувь хүн рүү дайрсан З.Энхболд даргыг гутаан доромжлохыг завдсан гэдэг нь харагдаж байна. Сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн оноо цуглуулах гэж явуургүй үйлдэл гаргахаа зогсоо гэж МАН-ын бүлгээс шаардаж байна” гэв.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна