• Эхлэл
  • 200 иргэнд орон гэргүй болох аюул тулгараад байна

200 иргэнд орон гэргүй болох аюул тулгараад байна

2016/04/11

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа саатсанаас болж орон гэргүй болох аюул Улаанбаатар хотын 200 орчим иргэнд тулгараад байна.

Байрных нь цонх, хаалга, паарыг сугалан, хогийн цэг болгосноос хүн амьдрах аргагүй болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгшид, бага насны хүүхдүүд бүхий эдгээр өрхийг шаардлага хангасан, зохистой орон байраар яаралтай хангах хэрэгтэй байна. 

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нийтийн цагаан байрнуудын 3 дугаар байрнаас 28 өрх 2015 оны 2-4 дүгээр сарын хооронд нүүж гарсан. Хувийн барилгын компаниуд тухайн байрны иргэдэд шинэ байр барьж өгнө гэж амлажээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн мэргэжлийн байгууллага дүгнэсэн уг байрыг буулган шинэ байр барих байв.

Компани тэднийг өөрсдөө саналаараа нүүж байгаа гэдгээ батлахын тулд байрныхаа цонх, хаалга, паарыг сугалж авахыг шаардсан ба энэ нь бусад айл өрхийг нүүлгэхэд хүргэнэ гэж хэлсэн хэмээн уг компаниудын саналыг хүлээн авч нүүсэн зарим иргэд Эмнести Интернэшнлд өгүүлсэн юм.

Ийнхүү байрыг эвдэлсний дараа өөр хүмүүс ирж паар болон бусад авч болох барилгын материалыг тонон, хог хаяг зэргээр улам их сүйтгэжээ. 

Эмнести Интернэшнлийн судлаачид уг байранд 2016 оны 3 сард очиж, тэндхийн зарим оршин суугчидтай уулзсан юм. Компаниудын тавьсан саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул нүүлгүй үлдсэн оршин суугчдаас зарим нь хүн амьдрах боломжгүй болсон байрандаа өвөлжсөн байна. Харин зарим айл нэг жилийн хугацаагаар байр түрээслэх мөнгө компаниудаас авч нүүжээ.

Гэвч, бараг жил өнгөрөөд байхад шинэ байр барих барилгын ажил эхлээгүй ба нүүж явсан иргэд энэхүү сүйтгэгдсэн 3 дугаар байрандаа эргэж ирэхээс өөр сонголтгүй эсхүл орон гэргүй болох аюул тулгарч байна. Нүүж очих өөр газар байхгүй тул хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сартай нялх хүүхэд болон бага насны хүүхдүүдтэй 5 айл нүүлгүй өвөлжсөн байна. Түрээсийн мөнгө авахыг зөвшөөрөөгүй 12 айл уг байрны хүн амьдрахад боломжгүй нөхцлөөс болж өвөл нүүсэн ч хавар 4 дүгээр сард дулаан орохоор эргэж ирэхээр болж байна. 

Тус байрны оршин суугчид Монгол улсын засаг захиргааны холбогдох бүх байгууллагад хандан, паараа тавиулж халаалт авах зэргээр байраа засуулах талаар гомдол, хүсэлт гаргасан боловч үр дүнтэй арга хэмжээ аваагүй байна. Оршин суугчид барилга барих компаний үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар тэдний хувьд шинэ орон байртай болох асуудал шийдэгдэхгүй байна. 

Монголын засгийн газарт хандаж дараах зүйлийг шаардана уу.

- Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нийтийн цагаан байрнуудын 3 дугаар байрны иргэдийг шаардлага хангасан, зохистой орон байраар яаралтай хангах

- Оршин суугчдыг түр орон байраар хангаж буй нь тэдний 3 дугаар байрны өмчлөлийн эрхийг хөндөхгүй гэдгийг баталгаажуулах 

- Хөгжилд суурилсан нүүлгэн шилжүүлэлтийн үр дүнд нэг ч хүн орон гэргүй болох эсхүл хүний эрхийн бусад зөрчлийн хохирогч болохгүй байхыг баталгаажуулах 

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 12-НЫ ДОТОР ДАРААХ ХАЯГААР ЗАХИА БИЧНЭ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    tumur zamiin shar bairuud ch nurah shahsanii hajuugaar uvguntiin arhichdiin uur bolloo.Arhichdaas salj orchnoo tseverliy gevel ene uuriig ustgaad tumur zam dagasan tuv zamaa ungutei bolgomoor yum, heden jil yarij bataldag yum be.arhichdiin shees hogoor duurch niigmiin haldvart uvchnii uur bolj baina
    2016 оны 04 сарын 22