• Эхлэл
  • Сонгууль дөхсөний дохиог өчигдөр харуулав уу?

Сонгууль дөхсөний дохиог өчигдөр харуулав уу?

2016/04/12

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Энэ долоо хоног эхний өдрөөс эхлэн үймээн шуугиан ихтэй байлаа. Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэсэн мэдээллээр Баянгол рестораны урд хэвлэл мэдээллийнхэн болон иргэд, тамирчид цугласан байлаа. Өдөржин уг рестораны гадаа хөл хөдөлгөөн ихтэй байсан ба оройн 20 цагийн үед УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гээгүй бичиг баримтыг нь хураан авч явсан юм.

УИХ-ын Х.Баттулгатай холбоотой энэ асуудлыг зарим иргэд сонгуультай холбоотой зохиомол шоу тоглолт хийж байна гэх нь бий. Харин нэг хэсэг нь сонгууль болох дөххөөр үнэнч нэгнийгээ шалгаж хэрэгт унагах гэсэн луйварчдын арга хэмээж байна. Ямартай ч асуудал өчигдөртөө намжсан бөгөөд энэ асуудлаар албан ёсоор мэдээлэл хийх өдөр нь тодорхойгүй байгаа юм. Энэ мэтчилэн улс төрчид, намууд хөдөлгөөнд орж эхэллээ. Энэ нь сонгуультай холбоотой юу?

Өнөөдөр өглөө хуваарь ёсоор Төрийн ордноо УИХ-ын Төрийн байгуулалтын болон төсвийн байнгын хороод  өглөөний есөн цагт хуралдахаар байсан ч байнгын хороодын хуралдаан хараахан эхлээгүй байна. Харин АН-ын бүлгээс  яаралтай хуралдаан зарласан байна.  Тэд ямар учраас ийн яаралтай хурал зарласан нь тодорхойгүй байгаа юм.

Мөн МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаад Бага хурлаа энэ сарын 18-нд хийх тов гаргажээ. Тус хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь МАН, МАХН-ын нэгдлийн тухай аж. Гэхдээ энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй. Хоёр намаас гаргасан ажлын хэсгийн төвшинд хийгдэж байгаа хэлэлцээний талаар мэдээлэл сонсож, мөн чиглэл өгсөн байна.

Энэ өдөр мөн ШӨХТГ-ын дарга асан О.Магнай улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарын хамт мэдээлэл өгсөн юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногоос өөрийнх нь ажлыг хүлээн авсан Т.Аюурсайханыг нэр бүхий сонин, сайтаар илт гүтгэсэн мэдээллүүдийг олон нийтэд тараасан хэмээсэн юм. Энэ асуудлаар Т.Аюурсайханыг хууль, хяналтын байгууллагад өгөх болно гэдгээ мэдэгдсэн. 

Энэ мэтчилэн үйл явдал өрнөж байгаа ба дээрх үйл явдлын талаарх тодорхой мэдээллийг бид эргэн дэлгэрэнгүй мэдээллэх болно.

Ч.Гэрэл

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Отгонбилэг,Багабанди,Балдорж гурав бол тулганы гурван хөл байж бүсээрээ бат холбогдсон хүмүүс.НИК-д Отгонбилэгийн ойр тойрны хөрөнгөтнүүдийн эзэмшилд байдаг.НИК бол шатахууны үнэ бууруулдаггүй ганц монополь салбар.Энэ үед Аюурсайхан ШӨХТГ-ыг тэргүүлж байсан. Яагаад үнээ буулгаагүй вэ гэдгийг Аюурсайхан л мэдэх хэрэг.НИК-ээс сонгуулийн зардал олж аваад л түмнээс нүүр буруулсан хүн.Сонгуульд нь амжилт хүсье.
    2016 оны 04 сарын 14

    Отгонбилэг,Багабанди,Балдорж гурав бол тулганы гурван хөл байж бүсээрээ бат холбогдсон хүмүүс.НИК-д Отгонбилэгийн ойр тойрны хөрөнгөтнүүдийн эзэмшилд байдаг.НИК бол шатахууны үнэ бууруулдаггүй ганц монополь салбар.Энэ үед Аюурсайхан ШӨХТГ-ыг тэргүүлж байсан. Яагаад үнээ буулгаагүй вэ гэдгийг Аюурсайхан л мэдэх хэрэг.Багабандийн цүнх бариад гүйж явсан нөхөр.Аюарсайхан олон түмний эрх ашгийг хамгаалсан ажлыг эрхэлэж байгаад ИХ хуралдөрсөлдөх мөнгө олж аваад л ард түмнийг хаяж одсон эрэрхэлж байгаа