Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монгол улсад айлчилж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээр хийж ОХУ Монгол улсад рублийн зээл олгох боломжийн талаар ярилцсан гэж мэдэгдсэн байна.
“Орос, Монголын хооронд зээлийн харилцаагаа сэргээх эрхзүйн ямар нэг саадгүй болсон учир бид энэ боломжийн талаар ярилцсан” гэж тэрээр хэлсэн бөгөөд “Мөн үүний зэрэгцээ своп хэлцэлийн талаар төв банкнууд ярилцаж байгаа гэснийг Риа Новости мэдээлжээ.
“Өнгөрсөн жил гарын үсэг зурсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол болон Евразийн эдийн засгийн нэгдлийн хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар шинэ боломжуудыг хэрэгжүүлж болох юм” гээд хоёр орны хоорондын худалдааг чөлөөлөх зээлийн хамтын ажиллагаа болон хэлэлцээрийн нөхцлийн хувьд “ашиг сонирхлыг тэнцүүлэх арга замаар” шийдвэрлэнэ гэжээ.
Монгол улсын Гадаад хэргийн сайд “рублийн зээл нь үүсээд буй худалдааны тэгш бус байдлыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулна” гэсэн байна. “Монгол улсын ОХУ-д төлөх өрийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн учир хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэж байна. Рублийн зээл авах тал дээр улс төрийн сонирхол байгаа төдийгүй Сангийн яам болон холбогдох бусад яамдууд энэ талаар хэлэлцээр эхлүүлнэ” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны 11-р сард Монгол улс хуучин өрийн асуудлаа тэглэж эцэслэсний дараа рублийн зээл авах сонирхолтой байгаа төдийгүй нэг тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээл авах хүсэлтээ илэрхийлсэн гэж мэдээлж байсан юм. Энэ оны 1-р сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 174 сая ам.долларын өрийг тэглэсэн зарлигт гарын үсэг зурсан билээ.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна