• Эхлэл
  • ИЗВЕСТИЯ: Монгол дахиад Оросын зээлд найдав

ИЗВЕСТИЯ: Монгол дахиад Оросын зээлд найдав

2016/04/15

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилсан айлчлалын талаар "Известия" агентлагийн  Татьяна Байковагийн Улаанбаатараас дамжуулсан мэдээллийг орчуулан хүргэж байна. 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцахаар 4-р сарын 14-нд Монгол улсын нийслэлд хүрэлцэн ирлээ.

Албан ёсны айлчлалын хүрээнд Оросын сайд тус улсын Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг болон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзсан юм. Сергей Лавров өөрийн айлчлалаа Монголын албан тушаалтнууд, дипломатууд болон шинжээчдэд лекц уншиж өндөрлүүллээ. Монгол улсын дараа Оросын сайдыг Японд хүлээн авахаар хүлээж буй.

Уулзалтын гол асуудал нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа байсан бөгөөд Монголын тал 174,2 сая ам.долларын өрөө тэглэсэн учир Оросоос рублиэр зээл авна гэж төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

— Рублийн зээл нь тэнцвэргүй байдлыг арилгах ач холбогдолтой. Хоёр орны төв банкнууд своп хэлцлийн талаар техникийн хэлэлцээрүүдийг хийж дуусгаад байна гэж Пүрэвсүрэн мэдэгдсэн юм. Оросын сайд түүний мэдэгдэлтэй санал нэгдсэн бөгөөд зээлийн харилцаа үүсгэхэд саадгүй болсон гэдгийг тэмдэглэн хэлжээ.

— Зээлийн харилцааг сэргээхэд эрхзүйн саад байхгүй гэж Сергей Лавров мэдэгдсэн байна.

2016 оны 2-р сард Монгол улсын өмнөх жилүүдэд тавьсан өр төлбөртэй холбоотой бүх асуудлуудыг зохицуулсан Төрийн хуулийг баталсан юм. 2016 оны 1-р сарын 22-нд Төрийн Дум 98%-ийн өр төлбөрийг тэглэх тухай ОХУ болон Монгол улсын хоорондын гэрээг баталсан билээ.

Хэлэлцээрийн хоёр тал хоёр орны харилцаа уламжлалт сайн хөршийн холбоогоор онцлог болохыг тэмдэглэсэн юм. 2015 онд хоёр орны бараа эргэлт таагүй өрсөлдөөний улмаас 23%-иар буурсан хэдий ч худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ашиг сонирхол бий гэв. Энэ тал дээр Эрдэнэт, Монголросцветмет, Улаанбаатар төмөр зам зэрэг хамтарсан нэгжүүдэд онцгой анхаарал хандуулсан юм.

Төслүүд нь “хоёр талын харилцааг хадгалж буй гол суурь юм” гэж Оросын сайд мэдэгдсэн байна.

— Эдгээр хамтарсан үйлдвэрүүд дэх Монголын, бас Оросын оролцоо нь ашиг орлогыг тохирсон, харилцан ашигтай, төлөвлөгөөтэй харилцаан дээр бий болсон. Манай хоёр улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үед эдгээр төслүүдийг бий болгож хэрэгжүүлсэн. Одоо Монгол, Орос улсууд зах зээлийн эдийн засагтай орнууд. Ажлаа бодит байдлыг харгалзан явуулах хэрэгтэй. Бид таагүй өрсөлдөөнт нөхцөлд ч гэсэн ийм төрлийн хамгийн тохиромжтой загварыг эрэлхийлсээр байна гэж Лавров хэлсэн байна.

Тэрээр мөн Эрдэнэтийн хамтарсан үйлдвэр нь Монгол улсын төрийн санд 20%-ийн орлого оруулж байгаа гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Сайд нар хэлэлцээрийн явцад мөн эрчим хүч, тээвэр болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар ярилцсан байна.

Орос улс Монгол улсад ЗСБНХУ-ийн үед тус улсын нутаг дэвсгэр дээр явуулсан геологийн хайгуулын тайлангуудыг шилжүүлэн өгнө гэж өмнө нь мэдээлсэн юм. 2016 оны 3-р сард зохион байгуулагдсан Монгол болон Орос улсын Засгийн газар хоорондын хороодын Худалдаа эдийн засаг болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хуралдааны үеэр дээрх шийдвэрийг гаргасан.

Мэдээллийг шилжүүлэн өгснөөр эрдсийн түүхий эдийн үндэсний санг баяжуулахаас гадна Монгол улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах боломжтой болох юм. Орос улс энэ чиглэлийн үйл ажиллагааг ихээхэн сонирхож байгаа бөгөөд 2014 онд гэхэд Роснефть компани Монгол улсын нутаг дэвсгэрт газрын тос хайх, олборлох төслүүдийг хэрэгжүүлэх боломж байгаа гэж мэдэгдэж байсан юм.

Гэхдээ Баруун Азийн Академийн удирдлагын хорооны дарга Юрий Кручкин Орос улс Монгол улстай хамт хэрэгжүүлэх нүүрсний салбарын хамтын ажиллагаа зэрэг томоохон төслүүдээ алдсан гэжээ.

“Одоо төмөр замаа сайжруулах зайлшгүй шаардлага бий болоод буй. Одоогийн байдлаар төмөр зам нь нэг замтай, цахилгаанаар хангагдаагүй. Хятад улс үүнтэй холбогдуулан хоёр дахь замын бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх санал тавиад байгаа гэж Юрий Кручкин ярьсан бөгөөд “Мөн Оросоос Монголоор дамжуулан хятад руу цахилгаан эрчим хүч дамжуулах төсөл байгаа. Газрын тос болон байгалийн хий дамжуулах хоолой барих төслүүдэд найдахаас өөр юм үлдсэнгүй” гэсэн байна.

Шинжээчдийн ярьж байгаагаа Оросын томоохон бизнест энд орон зай байхгүй ч бага болон дунд бизнест маш их боломж бий.

“Хоёр орны хооронд визгүй зорчих зохицуулалт хийснээс хойш томоохон суурин газар бүрт Орос барааны дэлгүүр нээгдсэн. Өнгөрсөн жил л гэхэд Монгол улстай харилцаж байгаа Буриад ихээхэн ашигтай ажилласан” гэж Кручкин ярьсан байна.

Оросын сайдын Монголын албан тушаалтнуудтай хийсэн хэлэлцээрийн явцад аялал жуулчлалын асуудал мөн хөндөгдсөн байна. Юрий Кручкины ярьснаар визгүй зорчдог болохоос өмнө ч гэсэн Оросын томоохон албан тушаалтай жуулчид Монголд ирсэн хэвээр байгаа нь тун онцлог ажээ.

“Чубайс, Фридман нар энд наашаа ирж говь, Хөвсгөл нуурын хойд хэсэгт амардаг. Тэнд ямар ч холбоо харилцаа байхгүй болохоор хөл хөдөлгөөнөөс амарч болдог. Бас давхар маршрут гаргах нь бий. Тухайлбал Монгол тэгээд Хятад. Эндээс Өмнөд Солонгос, Хятад, Тайланд зэрэг орнууд руу нисэхэд хялбар” гэжээ.

Сергей Лавров Монголоос шууд Япон руу нисч Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисидатай уулзах юм.

Татьяна Байкова, Улан-Батор

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    hovsgol trevel egiin gol
    2016 оны 05 сарын 07