• Эхлэл
  • “Бодь” нэрийг ч булаалдаж байгаа “Голомт”-ынхон газраа өгөх болов уу?

“Бодь” нэрийг ч булаалдаж байгаа “Голомт”-ынхон газраа өгөх болов уу?

2016/04/15

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Сүүлийн арваад жилд хүүхдийн паркийн газрыг булаалдсан хэдэн компанийн маргаан хэвлэлээр бишгүй нэг өрнөсөн. Нийт 32 га газрын нэг хэсэг дээр нь Эм Си Эс компани “Шангри Ла” зочид буудал барьж, “Мон Уран”-ы Б.Наранхүү нэг га газрыг эзэмшилдээ авч, дийлэнх хэсэг дээр нь одоогийн “Голомт” банкныхан парк байгуулах төслөө хэрэгжүүлэхээр болсноор маргаан нэг хэсэгтээ намдсан.

Гэтэл саяхнаас MCS-ийнхэн АСЕМ-ын зочдыг хүлээн авахын тулд “Шангри Ла” зочид буудлын үүд хүртэл парк дундуур авто зам тавих шаардлагатай гэснээс болоод газрын маргаан дахин сэдэрсэн талаар хэвлэлүүд бичиж байна.

Нийт 32 га талбайн 12 га газрыг эзэмшиж байгаа “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийнхан газар дээрээ тийм авто зам төлөвлөөгүй, газраа өгөхгүй гэж үзэж байгаа юм байна. Энэ асуудлыг хотын удирдлагууд ч шийдэж чадахгүй түрдээ гацаасан гэх.

“Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК гэдэг нь хүүхдийн паркийг дахин шинэчлэх төслийг анхнаас нь авсан “Бодь” хэмээх группийн охин компани юм байна. Харин өнөөдрийн байдлаар “Бодь” групп гэх хуучны том компани  хуваагдан бутарч, уг нэрийг аль тал нь эзэмших эрхтэй вэ гэх асуудал шүүхийн маргаантай байгаа.

Тус компанийг үүсгэн байгуулж байсан УИХ-ын гишүүн Л.Болдоос өдгөөгийн “Голомт” банкны эзэмшигчид банкнаас эхлүүлээд бүхий л бизнесийг нь басхүү “Бодь” хэмээх нэртэй нь хамт авсан талаар өнгөрсөн хугацаанд хэвлэлээр хангалттай шуугисан. Энэ хуваагдлын эцэст “Голомт” банк төдийгүй өнөөдрийн Хүүхдийн паркийн төсөл ч Д.Баясгалан хэмээх “эзэн” дээр данслагдан үлджээ.

Бизнес, компаниудаа шударга бусаар алдсан Л.Болд энэ байдлыг нэлээнд эергээр тайлбарлаж, “Би улстөрчийн замналаа хөөхөөр шийдсэнтэй энэ бүхэн холбоотой” хэмээн мэдэгдэж байлаа. Бас тэрбээр байсгээд маргаан дэгдээдэг Хүүхдийн паркийн газрыг ч бас төслийнх нь хамт хотын захиргаанд буцаан өгөх ёстой гэж шулуухан хэлж байлаа.

Олны нүдэнд ил явдаг улстөрчийнх нь хувьд өнөөдөр ч газраа булаалдсаар, эсвэл булаалгасаар байгаа гэх хүүхдийн паркийг хүмүүс Л.Болдоос нэхдэг. Зүй нь энэ асуудлыг өдөөгийн “Голомт” банкны эздээс, түүний эзэмшилд байгаа хүүхдийн паркийнхнаас л шууд нэхэх ёстой байх. Нарийндаа бол Л.Болд хүүхдийн паркийн газар битгий хэл бүхий л компаниудаа аавынхаа өгсөн “Бодь” гэдэг нэрийнх нь хамт “булаалгачихаад” ядаж нэрээ өмчилж үлдье хэмээн шүүхэд гомдол мэдүүлж яваа хүн.

Юутай ч одоо үүсээд байгаа хүүхдийн паркийн газрын маргааныг хотын удирдлагууд хэзээ, хэрхэн яаж зохицуулахаас хамаараад АСЕМ-ын хурал дөхтөл энэ асуудал олны анхаарлын төвд байх бололтой. Бас MCS “Голомт” хоёроо яаж учир зүйгээ олох бол гэдэг ч сонирхол татах сэдэв.

Нэгэнт төслөө хэрэгжүүлээд явж байгаа  “Голомт”-ынхон тийм амархан газраа найр тавихгүй л болов уу. Газар битгий хэл нэр, усыг хүртэл өмчлөх гэдэг хатуу байр суурьтай компани. Харин MCS ямар ч асуудлыг алсаас, дээрээс шийдэж сурсан компани гэдэг билээ.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • БОЛИОСОЙ
    БАЯСГАЛААН ГЭЖ ТОМ ГАР УУ...
    2016 оны 04 сарын 19
  • зочин
    Хүүхдийн парк дотуур арай автомашины засмал зам тавихгүй байлгүй дээ. хүүхдүүд цугладаг газар хамгийн зохимжгүй бөгөөд эрсдэлтэй алхам болно биз дээ.
    2016 оны 04 сарын 19
  • Зочин
    Голомт одоо болимоор юм
    2016 оны 04 сарын 17