• Эхлэл
  • АН дангаараа сонгуульд оролцоно

АН дангаараа сонгуульд оролцоно

2016/04/19

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр АН-ын ҮЗХ хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд аль нэг нам эвсэлтэй байгуулахгүй, дангаараа оролцохоо илэрхийлсэн улс төрийн шийдвэрээ гаргасан талаар мэдээллээ.  

Уг мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Танай нам ИЗНН, МҮАН-тай хамтран ажиллах асуудал яригдаж байсан. Тэгэхээр энэ асуудал одоо яригдахгүй гэсэн үг үү?

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 29-ний дотор СЕХ-нд албан ёсоор бүртгүүлэх ёстой. Энэ хүртлэх хугацаанд нэгдэх тал дээр зарим боломжууд нээлттэй байгаа. Бид аливаа улс төрийн намтай эвсэж орохгүй нь тодорхой болсон. Харин манай намд өөр нам нийлэх нэгдэх асуудалд тодорхой хугацаа байна гэж болно.  

-Үндэсний зөвлөлдөх хорооны ирц хэдэн хувьтай байсан бэ. Х.Баттулга гишүүн хуралдаа суусан уу. Намаас гарах гишүүд бий юу?

-Өчигдөрийн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ирц 63 хувьтай байсан. Х.Баттулга гишүүн хуралдаанд оролцоогүй. Ирц 63 хувьтай байсан нь орон нутаг, нийслэл өчигдөр бас хурлаа хийсэнтэй холбоотой. 

-Сонгуулийн хуулийг өөрчилж жагсаалтын 28-ыг хасах асуудал дээр АН, МАН хоёр тохиролцсон гэсэн мэдээлэл байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах уу?

-Энэ асуудал бараг л яригдахгүй болов уу. Одоогоор АН дээр Сонгуулийн хуулийг өөрчилье гэсэн нэгдмэл байр сууринд хүрээгүй байна. 

-Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэзээ дахин үргэлжлэх вэ?
-Өчигдөр хурлаа хаагаагүй. Ойрын хугацаанд ҮЗХ-ны хурал дахин хуралдана. Өнөөдөр ч товлогдож магадгүй. 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ӨВӨӨ
    АН=ХАР=ХАЙРЦАГ=АШИГЛАЖ=БЭЛТРЭГИЙН=БЭЛТГЭСЭН=ЛУЙВАР=ХЭРЭГЖДЭГГҮЙ=ЮМ=БОЛ=БҮЛЭГ=БАЙГУУЛАХ=ХЭМЖЭЭНИЙ=САНАЛ=АВЧ=ЧАДАХГҮЙ=МӨРИЙЦСЭНЧ=БОЛНО
    2016 оны 04 сарын 20
  • зочин
    Хулгайч луйварчдын үүр болсон АН сөнөх цаг нь айсуй
    2016 оны 04 сарын 19