Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар өнөөдөр сэтгүүлчдэд хандав. Тэд өнгөрөгч баасан гаригт Монгол Улсад нэгэн чухал хууль мэндэллээ гэдгийг дуулгасан. 25 жилийн өмнө Монгол Улс Үндсэн хуулиа баталж байв.
Тэр цаг үеэс хойш тооцвол үнэ цэнээрээ хоёрдугаарт бичигдэх ач холбогдол бүхий хууль төрсөн нь энэ байлаа хэмээв. Тэд шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн талаар мэдээлэл өгч 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхэлж шинэ хуулиуд мөрдөгдөж эхэлнэ гэв. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Болдтой эдгээр хуулийн шинэчлэлтийн талаар ярилцлаа.
- Энэ удаагийн УИХ-ын чуулганаар Хууль сахиулах, эрүүгийн гэх мэт томоохон хуулиудад өөрчлөлт оруулж байна. Эдгээр хуулийн гол анхаарал татах онцлогийг та юу гэж томьёолох вэ. Хуульчдын хувьд хууль эрх зүйн шинэтгэлийн шинж чанартай томоохон өөрчлөлт хийж чадлаа гэж байгаа?
- Аливаа парламент нэг том хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх нь гол зорилго байдаг. Энэ парламентийн хувьд Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Байцаан шийтгэх, Хууль сахиулах хуулийн багцыг амжилттай баталж гаргалаа. Үүнийг хүний эрхийн том хувьсгал боллоо гэж болно. Эдгээр өөрчлөлтийг хийснээр өмч хувьчлал, улстөр, эдийн засгийн хувьсгалтай дүйцэхүйц хэмжээний том хувьсгал, өөрчлөлтийг авчирна.
Монгол Улсын хуучин хуулийн системээр ганцхан УИХ-ын гишүүн төрийн хуулийн хамгаалалттай байдаг байсан бол өнөөдөр Монгол Улсын иргэн бүр төрийн хуулийн хамгаалалтад оруулж чадсан хууль эрх зүйн шинэчлэл хэрэгжлээ. Нөгөө талаасаа Үндсэн хуулийн хэм хэмжээнд хууль эрх зүйн бүх үйл ажиллагаа, хүний эрхийг хамгаалах бүхий л нөхцлийг хангах боломжийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон өөрчлөлтүүд орсон.
Наад зах нь гэхэд хүнийг хугацаагүй хорьдог, хугацаагүй хэрэгт холбогдуулдаг, дуртай үедээ хэрэг нээж, хаадаг дур зоргын асуудлыг таслан зогсоолоо гэсэн үг. Хэргийг улстөрийн болон хувийн зорилгоор ашигладаг, өш хонзонгоор тооцоо хийдэг, арилжаа наймааны хэрэгсэл болгодог. Хүнийг залхаан цээрлүүлж хорьж цагдаж байж хэрэг хүлээлгэх замаар, хүчирхийлэх аргаар хүний эрхэнд халдаж хуулийн үйл ажиллагаа явуулдаг байсан хуучны тогтолцоог жинхэнэ утгаар нь халж чадсанаараа энэ нь маш том дэвшилттэй хууль болсон гэдгийг хэлэх хэрэгтэй юм.
- Монголчуудын хувьд хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан улс гэгдээд 20 гаруй жил өнгөрч байна. Гэхдээ хуулийн хүрээнд хүний эрхийг жинхэнэ утгаар нь хангах өөрчлөлтүүдийг хийж чадаагүй байсан гэж үү?
- Монгол Улсад өнөөдөр 100 жилдээ хийгдээгүй байсан шинэчлэл бол энэ. Хуучин хуулийн байгууллага бол хүчирхийллийн зэвсэг гэгдэж, хүнийг хэрэгт холбогдуулж, хомроглон шалгаж байж түүн дотроос ямар нэгэн хэрэг илэрнэ гэсэн хуучны аймшигтай аргыг үндсэнд нь халж байна гэсэн үг. Нөгөө талд хуулийн байгууллага хүнийг хүн гэдэг талаас хардаггүй, ханддаггүй байсан.
Тэгвэл өнөөдөр бид анх удаагаа хуулийнхаа системийг өөрчлөн дэлхийн ардчилсан нээлттэй улс орнуудын төвшинд хүргэж чадлаа. Ингэснээр хэрэг илрүүлэлт жинхэнэ утгаараа сайжирна. Гэхдээ бүр яг жинхэнэ хэрэг нь илэрнэ. Хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх явдал байхгүй болно.
Шинэ Эрүүгийн хууль гарснаар олон хүний одоо үүрч яваа ял шийтгэл хэрэг биш болно. Энэ нь өөрөөр хэлбэл, хууль нь эзнээ олдог, хуулийн цээрлэл жинхэнэ очих ёстой хүндээ очдог ийм тогтолцоо анх удаагаа Монгол Улсад нэвтэрч байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө маш том дэвшил.
Видеог энд дарж үзнэ үү.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна