Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Энэхүү гүйцэтгэлийг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр танилцуулсан урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны ашиг 88.9 сая ам.доллараар буурч 11.1 сая ам.долларын алдагдалтай, харин хөрөнгө ба санхүүгийн дансны алдагдал 172.3 сая ам.доллараар буурч 140.9 сая ам.долларын ашигтай гарч байна. Алдаа ба орхигдуулга абсолют утгаар 83.4 сая ам.доллараар өсөв.
Энэ нь төлбөрийн тэнцлийн улирлын гүйцэтгэлд аж ахуйн нэгж байгууллагуудын дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээг хүлээн авч, тусгаснаар тайлбарлагдана. Тодруулбал, урьдчилсан гүйцэтгэлд тусгагдсан уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тайлант улирлын үндсэн үйл ажиллагааны ашгийн таамаг тооцоо нь бодит гүйцэтгэлээс өндөрөөр үнэлэгдсэн, аж ахуйн нэгжүүд нь гадаадын банкин дахь харилцах данснаасаа зээлийн эргэн төлөлт хийсэнтэй холбоотой байна.
Гол үзүүлэлт
Урсгал тэнцэл 11.1 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 61%-иар буюу 17.1 сая ам.доллараар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Үүнд орлогын дансны алдагдалд 13%-иар буюу 29.0 сая ам.доллараар буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Бараа, үйлчилгээний дансны хувьд ашиг нь өнгөрсөн оноос 24%-иар буюу 42.7 сая ам.доллараар буурчээ.
Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 140.9 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн 176.9 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын санхүүжилт цэвэр дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 245%-иар буюу 278.3 сая ам.доллараар өссөнөөр тайлбарлагдаж байна.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна