• Эхлэл
  • АН-д ИЗНН-ын гишүүд элслээ

АН-д ИЗНН-ын гишүүд элслээ

2016/05/25

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

ИЗНН-аас УИХ-д суудаг хоёр төлөөллийн нэг болох С.Дэмбэрэл болон намын гишүүд болох Ч.Базар, Р.Булгамаа нар АН-д элсэж, тус намын дарга З.Энхболдоос гишүүний үнэмлэхээ авлаа.

Батлах гардуулах үеэр АН-ын дарга УИХ-ын дарга З.Энхболд, “АН-тай хамтран ажиллах намуудын гишүүд өнөөдөр АН-д элсэж батлахаа гардаж байна.

ИЗНН, МҮАН-ынхан батлахаа авахаас МҮАН-аас АН-д элсэж байгаа хоёр гишүүн орон нутгийнхаа намын үйл ажиллагаанд оролцож байгаа учир ирж чадсангүй” гэв.

ИЗНН-аас АН-д элсэж байгаа УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “нэг ижил үзэл баримтлалтай намууд нэгдэж нийлж, нэг зүйлийн төлөө зүтгэж байгаад баяртай байна. АН-д элсэж байгаа энэ цаг үед би АН-ын дарга З.Энхболдод нэг зүйл гардуулъя. Энэ бол 25 жилийн өмнө МоАН-ын мөрийн хөтөлбөр юм. Үүнийг би бичиж байлаа. Эх хувь нь АН-ын архивт байдаг байх” гэв. Ийнхүү ИЗНН-аас С.Дэмбэрэл, Ч.Базар, Р.Булгамаа нар АН-д намд элсэж, АН-ын нэрийн өмнөөс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр боллоо.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна