• Эхлэл
  • Д.Жаргалсайхан: Үйлдвэрлэгч, экспортлогч улс орон болохын тулд ....

Д.Жаргалсайхан: Үйлдвэрлэгч, экспортлогч улс орон болохын тулд ....

2016/06/15

Чингис бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор "Чингис бонд үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд Чингис бондоос санхүүжсэн 300 орчим төсөл хөтөлбөр, үндэсний ААН, байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Өнөөдөр 10.00-18.00 цагийн хооронд Чингисийн талбайд болох үзэсгэлэнг нээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ.

Тэрээр “УИХ-ын тогтоол батлагдсанаас хойш 33 хоногийн дараа бондын эхний хэсэг болох 1.5 тэрбум Америк доллартай тэнцэх хэсгийг Засгийн газраас амжилттай Олон Улсад гаргасан. Чингис бондын хөрөнгөөр олон жил санхүүжилт нь дутсан, нэн даруй хэрэгтэй хөрөнгө оруулалтыг дотооддоо хийж эхэлсэнээр түүхий эдийн хямралыг сөрөж чадсан юм. Чингис бондын хөрөнгө боссоноор төлбөрийн тэнцлийн үүднээс гол нэрийн барааны үнэ тогтворжуулах хөтөлбөр түүнчлэн найман хуьийн ипотекийн зээлийн хөтблөрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх бололцоо гарч ирсэн.

Монгол Улсын Хөгжлийн банкинд УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийн дагуу хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийтдээ 4.9 их наяд төгрөгийн дүн бүхий санхүүжилтийг төсөл хөтөлбөрт олгоод байна. Олгосон санхүүжилтийг салбараар нь ангилж үзвэл, Автозам бүтцийн салбарын төслүүдэд 1.39 их наяд төгрөгийг одлгосон.

Эрдэнэс Таван толгой, Шинэ төмөр зам ТОСК-ийн төсөл, Иргэний нисэх, Амгалангийн дулааны станц ТЭЦ3, 4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэ төсөл, нүүрснээс сететик хий үйлдвэрлэх төсөл, Биологийн төв лабортори зэрэг Улсын хэмжээний томоохон төслүүдийг 1.95 их наяд төгрөгийг олгосон байна. Цементийн үйлдвэр, төмөр зам, барилга, ноос ноолуур, оёдол, арьс шир, орон сууц зэрэг хувийн хэвшлийн төслүүдэд нийтдээ 1.56 их наяд төгрөгийг олгосон байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн үр дүнд манай улсын автозам, дэд бүтэц эрчим хүч, инженерийн дэд бүтэц дотоодыгн үйлвэрлэгчдийн салбарт томоохон дэвшил, эерэг өөрчлөлтүүд бий болсон. Чингис бондын санхүүжилтээр 2012-2015 онд 2283.7 км автозамыг барьж, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар аймгийн төвийг Нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон.

Мөн таван аймгийн төвийг хату хучилттай замаар хэсэгчлэн Нийслэлтэй холбосон бөгөөд энэ ажил үргэлжилж байгаа. Бондын хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтын үр дүнд дунд урт хугацаанд манай улсыг экспорт төрөлжин дотоодын үйлвэрлэлээр суурилсан тогтвортой хөгжлийн эхлэл тавигдаж Монголчууд үйлдвэрлэгч орон болно” гэв.

"Чингис бонд үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн худалдаанд оролцож буй Экобус компанийн гүйцэтгэх захирал, Аж үйлдвэрийн салбарын зөвлөх Д.Жаргалсайхан “Экспогийн зорилго нь үйлдвэрлэгчид хоорондоо танилцах, нэгдүгээр шатанд зээлийн бодлогоор дэмжиж байгаа бол одоо хоёрдугаар шатанд татварын бодлогоор ижил төстэй бараа бүтээгдэхүүний гааль НӨАТ-г нь нэмэгдүүлэх тухайн бүтээгдэхүүнд орох компанийн эд материал гааль НӨАТ-ыг тэглэх замаар үйлвэрүүдээ хөл дээр нь босгох хоёрдахь алхмыг хийх шаардлагатай байгаа.

Мөн дотоодын борлуулалтын зах зээлийг хамгаалж өгөх шаардлага байна.

Санхүүжилтийн асуудал шийдэгдлээ, санхүүжилт авсан үйлдвэрүүд эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх гэж байна. Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг өндөр байна. Өртгийг яаж бууруулах вэ гэдэг дээр гаалийн татварын бодлогоороо шийдвэр гаргаж байх ёстой.

Аж үйлдвэржилтийн эрх зүйн менежментийг нутагшуулж байж Солонгос, Хятад улсын хэмжээнд хөгжих юм. Тэгэхгүй бол хэрэглэгч улс, хэрэглэгч сэтгэлгээтэй улс үндэстэн болсон байна.

Тиймээс үйлдвэрлэгч, экспортлогч улс орон болохын тулд үйлдвэрүүдийг хөл дээр нь бойжуулах хөгжлийн гурван алхамыг хийх хэрэгтэй. Үүнд, Санхүүжилтийн бодлого, татвараар дотоодын зах зээлийг хамгаалах, эх оронч худалдан авалтын бодлого гэсэн гурван зүйлийг хэрэгжүүлэх ёстой. Энэ экспо тэр чиглэл рүү чиглэгдэж байгаа гэж ойлгож байна. Машин байгууламжын салбарын хөгжил 600 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчийг дагуулж ирнэ. Энэ нь тоёотогийн хөгжлийн загварыг бид Монголд нутагшуулах гэж үзэж байгаа.

Экобус компанийн хувьд жилд 30 мянган автомашины угсралт үйлдвэрлэлийн төслийг хийж байгаа. Төсөл хэрэгжих юм бол 300 мянган ажлын байрыг бий болгоно. Залуучууд Солонгос улс руу ажил хайж явахаа болино. Дархан төмөрлөгийн үйлдвэрээс жилд 15 сая тонн пропель квадрат төмөр авдаг болно. Ирэх есөн сард автомашины шилний үйлдвэрүүд Монголд нээгдэж байна. үүнийг дагаад маш олон үйлдвэрүүд дагаж гарч ирж байна. Монголчууд хөгжлийн нэг завин дээр сууж хөгжлийн нэгдмэл үзэл санаатай байж хөгжих цаг ирээд байгаа юм” гэлээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна