• Эхлэл
  • Нийслэлд 924629 сонгогч саналаа өгнө

Нийслэлд 924629 сонгогч саналаа өгнө

2016/06/22

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Энэ удаагийн сонгуулийн санал хураалт болоход ердөө долоо хоног үлдэж, сурталчилгааны сүүлийн хоногуудад нэр дэвшигчид сурталчилгаагаа эрчимжүүлж байна.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Сонгуулийн хууль зөрчиж байгаа тухай гомдол нэлээдгүй гараад байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.

Мөн энэ удаагийн сонгууль тохиролцооны сонгууль болж байна гэх шүүмжлэл гараад байна. Сонгуулийн санал хураалтын өдөр дөхөж байгаа учир СЕХ-ноос  иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж буй.

Ингээд тоон мэдээллийг хүргэе. Нийслэлд л гэхэд 924,629 сонгогч 397 санал авах байранд саналаа өгөх аж. Үүнд:

Баянзүрх дүүрэгт               - 220,130 буюу 23.8 хувь

Сонгино хайрхан дүүрэг  - 205,276 буюу 22.2 хувь

Баянгол дүүрэгт                 -140,846 буюу 15.2 хувь

Чингэлтэй дүүрэгт              -111.022 буюу 12.0 хувь

Хан-Уул дүүрэгт                  -105.874 буюу 11.5 хувь

Сүхбаатар дүүрэгт             -96.265  буюу 10.3 хувь

Налайх дүүрэгт                   -23,976 буюу 2.5 хувь

Багануур дүүрэгт                -19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь

Бага хангай дүүрэгт           -2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэгдсэн байна.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click  here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна