• Эхлэл
  • А.Мөнхбат Иргэний Хөдөлгөөний Намын дарга болов

А.Мөнхбат Иргэний Хөдөлгөөний Намын дарга болов

2016/06/24

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

2016 оны сонгуульд Иргэний Хөдөлгөөний нам нь шинэ баг бүрэлдэхүүнтэйгээр хүчтэй баг болон орж ирсэн. Тус намын бүрэлдэхүүнд Монголд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Иргэний хөдөлгөөний байгууллагуудын чадварлаг төлөөлөл болсон нэр дэвшигчид багтаж байгаагаараа онцлог юм.

Сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа өрнөж байгаа энэ үед Иргэний хөдөлгөөний намынхан Их чуулганаа зохион байгууллаа. Уг чуулганаар ИХНам үйл ажиллагаа илүү өргөн далайцтай болж байгаатой холбогдуулан намынхаа дүрмийг шинэчлэн баталсан юм. Мөн тус намаас УИХ, НИТХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс хариуцлагын гэрээ байгуулж хэрхэн ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн өнөөдрийн чуулганаар хэлэлцсэн гол асуудлын нэг нь намын дарга сонгох байлаа. Тус намын даргаар ажиллаж байсан н.Батсайхан өнгөрсөн жилээс өөрийн хүсэлтээр намын даргаас нэрээ татсан учир ИХН-ын хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа тус намыг удирдаж өнөөдрийг хүрчээ. Тиймээс уг чуулганаар тус намыг цаашид удирдан чиглүүлэх намын даргаа сонгосон юм. Намын даргад Иргэний нийгмийн байгууллагуудаас МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатыг санал болгосон байна. Тэрбээр төлөөлөгчийн олонхийн саналаар Иргэний Хөдөлгөөний намын даргаар сонгогдлоо. Тэрээр намын даргаар сонгогдсон ч МЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа давхар хаших бүрэн боломжтой аж.

Харин Иргэний Хөдөлгөөний намын үндсэн дүрмийн дагуу 2016 оны долдугаар сарын 1 буюу сонгуулийн дараагаас намын даргын албандаа албан ёсоор орох журамтай юм байна. ИХН-ын шинэ даргын улс төрийн үйл ажиллагаа сонгуулийн дараа эхлэх нь.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click  here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    sahal us ni yamar muuhai um be?mongol hund zohidoggui
    2016 оны 07 сарын 08
  • HAIARAH
    UE NI ONGORSON HEDEN ABGAI DAGAHAAR MAN AN RUU ORJ AJILLAHGUI DEE
    2016 оны 07 сарын 04