Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна
УИХ болон НИТХ сонгуулийн санал хураалт өчигдөр /2016.06.29/ болж, монголчууд УИХ-ын болон НИТХ-ын төлөөллөө сонголоо. Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн урьдчилсан мэдээллээр УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, 9 суудлыг Ардчилсан нам, МАХН нэг суудал, бие даагч нэг суудал авлээ гэж мэдээлсэн юм.
УИХ-ын энэ удаагийн сонгууль жижиг 76 тойргоор явагдаж, 12 нам, гурван эвсэл, 68 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн юм. НИТХ-д 45 төлөөлөгч сонгогдсоны 34 суудлыг МАН, 11 суудлыг Ардчилсан намаас нэр дэвшигч авсан байна.
Нийт нэр дэвшигчдийн 129 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа. Эдгээрээс 13 эмэгтэй гишүүн сонгогдсон байна.
Улсын хэмжээнд 1.910.878 иргэд санаа өгөх ёстойгоос 72,1 хувь нь саналаа өгсөн байна. Энэ удаагийн сонгуулийн ирц харьцангуй өндөр, аймгуудад 75,5 хувь, нийслэлд 68 хувь байв.
Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг. Ингээд УИХ-ын чуулганы хуралдааныг зарлан хуралдуулж, гишүүд тангаргаа өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг.
Өнөөдөр СЕХ урьдчилсан дүнг хэлэлцэн сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгоно.
Өмнө УИХ-д болон НИТХ-д Ардчилсан нам олонх байсан. Харин энэ удаа НИТХ-д УИХ-Д МАН үнэмлэхүй ялалт байгуулаа. Монголын төрийн эрхийг МАН, АН хоёр нам ээлжлэн барьж байсан гэж хэлж болно. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Монголчууд зургаа удаа УИХ-ын сонгууль явуулснаас тухай бүрд нь төсөөлөхийн аргагүй дүн гарч байв.
Эрх баригчид
1992-1996-МАН
1996-2000 АН
2000-2004 МАН
2008-2012 хоёр нам тэнцүү шахам санал авсан учраас хамтарсан Засгийн газар байгуулав.
2012-2016 АН ялалт байгуулж байсан юм. Харин одоо 2020 он хүртэл МАН засгийн эрхийг барих нь ээ. Санал хураалтын өмнө сонгуулийн дараа дүнг хүлээн зөвшөөрөхгүй, үймээн самуун дэгдэх вий гэсэн болгоомжлол байсан. Тэгвэл одоогоор хоёр намын удирдлагууд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрснөө илэрхийллээ. Мөн бусад намуудын зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, одоогоор гомдол гараагүй байна. 2008 оны сонгуулийн дараа сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс үймээн дэгдэж, таван хүний амь нас эрсдэж Монгол Улсад онц байдал зарлаж байсан юм
Гэхдээ санал хураалтын үеэр хууль зөрчсөн буюу мөнгө тараасан хоёр гомдлыг цагдаагийн байгууллага шийдвэрлэсэн. Тэдний нэг буюу МАН-ын гишүүн Д.Оюунхорол ялалт байгуулсан байна. Мөнгө тараасан тухай анхан шатны шүүх нотолсон хэдий ч давж заалдах хуулийн хугацаа байгаа тул нэр дэвшигчийн жагсаалтаас хасах боломж байхгүй гэж өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдэж байсан юм.
2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ДҮН:
ТОЙРОГ |
АЙМАГ, ДҮҮРЭГ |
ЯЛСАН |
НАМ |
ХУВЬ |
САНАЛЫН ТОО |
1-р тойрог |
Архангай |
Г.ТЭМҮҮЛЭН |
МАН |
57.75% |
9817 |
2-р тойрог |
Архангай |
Ё.БААТАРБИЛЭГ |
МАН |
51.37% |
7036 |
3-р тойрог |
Архангай |
Ж.МӨНХБАТ |
МАН |
60.7% |
9704 |
4-р тойрог |
Баян-Өлгий |
Г.СОЛТАН |
МАН |
50.89% |
8441 |
5-р тойрог |
Баян-Өлгий |
А.БАДЕЛХАН |
МАН |
50.97% |
8143 |
6-р тойрог |
Баян-Өлгий |
Д.МУРАТ |
АН |
47.79% |
7251 |
7-р тойрог |
Баянхонгор |
Г.ЗАНДАНШАТАР |
МАН |
50.42% |
7138 |
8-р тойрог |
Баянхонгор |
М.БИЛЭГТ |
МАН |
48.06% |
6845 |
9-р тойрог |
Баянхонгор |
Л.ЭЛДЭВ-ОЧИР |
МАН |
49.12% |
7900 |
10-р тойрог |
Булган |
Ж.БАТ-ЭРДЭНЭ |
МАН |
50.04% |
16329 |
11-р тойрог |
Говь-Алтай |
Ш.РАДНААСЭД |
МАН |
50.79% |
14439 |
12-р тойрог |
Дорноговь, Говьсүмбэр |
Г.МӨНХЦЭЦЭГ |
МАН |
55.25% |
8900 |
13-р тойрог |
Дорноговь |
Б.ДЭЛГЭРСАЙХАН |
МАН |
68.92% |
15606 |
14-р тойрог |
Дорнод |
Х.БОЛОРЧУЛУУН |
МАН |
48.27% |
8964 |
15-р тойрог |
Дорнод |
Н.НОМТОЙБАЯР |
МАН |
47.36% |
8094 |
16-р тойрог |
Дундговь |
Б.НАРАНХҮҮ |
АН |
29.15% |
6559 |
17-р тойрог |
Завхан |
Я.САНЖМЯТАВ |
АН |
66.4% |
8599 |
18-р тойрог |
Завхан |
З.НАРАНТУЯА |
АН |
40.06% |
7077 |
19-р тойрог |
Өвөрхангай |
Я.СОДБААТАР |
МАН |
52.62% |
10139 |
20-р тойрог |
Өвөрхангай |
Д.ТОГТОХСҮРЭН |
МАН |
63.25% |
9650 |
21-р тойрог |
Өвөрхангай |
С.ЧИНЗОРИГ |
МАН |
46.25% |
9391 |
22-р тойрог |
Өмнөговь |
Н.АМАРЗАЯА |
МАН |
48.89% |
7434 |
23-р тойрог |
Өмнөговь |
Л.ЭНХБОЛД |
МАН |
46.97% |
6912 |
24-р тойрог |
Сүхбаатар |
Ч.УЛААН |
МАН |
51.36% |
16133 |
25-р тойрог |
Сэлэнгэ |
Н.ОЮУНДАРЬ |
МАН |
44.85% |
7616 |
26-р тойрог |
Сэлэнгэ |
Ж.ЭРДЭНЭБАТ |
МАН |
45.78% |
7962 |
27-р тойрог |
Сэлэнгэ |
Д.ЭРДЭНЭБАТ |
АН |
46.57% |
7145 |
28-р тойрог |
Төв |
М.ЭНХБОЛД |
МАН |
58.23% |
8289 |
29-р тойрог |
Төв |
А.СҮХБАТ |
МАН |
56.81% |
7896 |
30-р тойрог |
Төв |
Н.ЭНХБОЛД |
МАН |
47.43% |
8154 |
31-р тойрог |
Увс |
Д.ЧОЙЖИЛСҮРЭН |
МАН |
51.29% |
8358 |
32-р тойрог |
Увс |
Н.ЦЭРЭНБАТ |
МАН |
58.28% |
8021 |
33-р тойрог |
Увс |
Ч.ХҮРЭЛБААТАР |
МАН |
56.69% |
7611 |
34-р тойрог |
Ховд |
Б.ПҮРЭВДОРЖ |
АН |
38.45% |
4492 |
35-р тойрог |
Ховд |
С.БЯМБАЦОГТ |
МАН |
48.69% |
6602 |
36-р тойрог |
Ховд |
О.БАТНАСАН |
МАН |
48.34% |
7914 |
37-р тойрог |
Хөвсгөл |
Л.МӨНХБААТАР |
МАН |
55.53% |
10711 |
38-р тойрог |
Хөвсгөл |
Ц.ДАВААСҮРЭН |
МАН |
63.75% |
14291 |
39-р тойрог |
Хөвсгөл |
Л.ЭНХ-АМГАЛАН |
МАН |
58.32% |
12075 |
40-р тойрог |
Хэнтий |
Б.БАТ-ЭРДЭНЭ |
МАН |
55.39% |
6600 |
41-р тойрог |
Хэнтий |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
МАН |
52.83% |
6232 |
42-р тойрог |
Хэнтий |
Д.ГАНТУЛГА |
МАН |
46.81% |
5841 |
43-р тойрог |
Дархан-Уул |
Б.БАТТӨМӨР |
МАН |
42.09% |
6553 |
44-р тойрог |
Дархан-Уул |
Н.ЖАВХЛАН |
МАН |
46.7% |
6716 |
45-р тойрог |
Дархан-Уул |
Д.ХАЯНХЯРВАА |
МАН |
43.5% |
6320 |
46-р тойрог |
Орхон |
О.СОДБИЛЭГ |
МАН |
35.85% |
5751 |
47-р тойрог |
Орхон |
О.БААСАНХҮҮ |
МАХН |
30.1% |
4222 |
48-р тойрог |
Орхон |
Д.ДАМБА-ОЧИР |
МАН |
31.62% |
4725 |
49-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
Д.ОЮУНХОРОЛ |
МАН |
31.78% |
7616 |
50-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
Ж.ЭНХБАЯР |
МАН |
49.91% |
11408 |
51-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
Б.САРАНЧИМЭГ |
МАН |
39.48% |
8660 |
52-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
Б.БАТЗОРИГ |
МАН |
34.98% |
8985 |
53-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
Ж.БАТЗАНДАН |
АН |
39.86% |
8491 |
54-р тойрог |
Баянзүрх дүүрэг |
С.ЖАВХЛАН |
Бие даагч |
41.61% |
11029 |
55-р тойрог |
Хан-Уул дүүрэг |
Д.САРАНГЭРЭЛ |
МАН |
33.72% |
6331 |
56-р тойрог |
Хан-Уул дүүрэг |
Ц.НЯМДОРЖ |
МАН |
47.56% |
9648 |
57-р тойрог |
Хан-Уул дүүрэг |
Л.БОЛД |
АН |
29.67% |
5296 |
58-р тойрог |
Хан-Уул дүүрэг |
Б.ЭНХ-АМГАЛАН |
МАН |
35.09% |
5688 |
59-р тойрог |
Сүхбаатар дүүрэг |
Д.ЦОГТБААТАР |
МАН |
46.11% |
8043 |
60-р тойрог |
Сүхбаатар дүүрэг |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
МАН |
46.59% |
8299 |
61-р тойрог |
Сүхбаатар дүүрэг |
СҮ.БАТБОЛД |
МАН |
43.78% |
7340 |
62-р тойрог |
Сүхбаатар дүүрэг |
Ц.ЦОГЗОЛМАА |
МАН |
36.24% |
8233 |
63-р тойрог |
Чингэлтэй дүүрэг |
Т.АЮУРСАЙХАН |
МАН |
41.26% |
12704 |
64-р тойрог |
Чингэлтэй дүүрэг |
М.ОЮУНЧИМЭГ |
МАН |
37.85% |
6590 |
65-р тойрог |
Чингэлтэй дүүрэг |
Ө.ЭНХТҮВШИН |
МАН |
34.78% |
6058 |
66-р тойрог |
Чингэлтэй дүүрэг |
Д.ГАНБОЛД |
МАН |
32.78% |
6844 |
67-р тойрог |
Баянгол дүүрэг |
А.УНДРАА |
МАН |
36.89% |
9268 |
68-р тойрог |
Баянгол дүүрэг |
Ж.ГАНБААТАР |
МАН |
48.01% |
10614 |
69-р тойрог |
Баянгол дүүрэг |
С.ЭРДЭНЭ |
АН |
34.86% |
7477 |
70-р тойрог |
Баянгол дүүрэг |
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН |
МАН |
33.12% |
7672 |
71-р тойрог |
Сонгинохайрхан |
Ц.ГАРАМЖАВ |
МАН |
39.46% |
9241 |
72-р тойрог |
Сонгинохайрхан |
Н.УЧРАЛ |
МАН |
46.82% |
9486 |
73-р тойрог |
Сонгинохайрхан |
Д.СУМЪЯАБАЗАР |
МАН |
52.09% |
9577 |
74-р тойрог |
Сонгинохайрхан |
Д.ТЭРБИШДАГВА |
МАН |
35.81% |
8106 |
75-р тойрог |
Сонгинохайрхан |
Б.УНДАРМАА |
МАН |
36.78% |
9673 |
76-р тойрог |
Сонгинохайрхан |
Х.НЯМБААТАР |
МАН |
49.96% |
12190 |
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна