Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид долдугаар сарын 1-ны өдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардуулсан. Мөн өдрийн 14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид сонгуулийн үр дүнг танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн сонгууль сонгогчдын ирц өндөр, санал тооллого шуурхай, ил тод болсон гэж онцлон илэрхийлэв. Намуудын зүгээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрснөө илэрхийлээд байгаа учраас чуулганы хуралдааныг удахгүй товлоно гэсэн хүлээлт байсан. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдааныг Энэ долдугаар сарын 5-ны 11:00 цагаас хуралдуулах төсөл бэлэн болоод байгааг хэлээд “Энэ чуулганд түр үнэмлэхээ авсан 76 хүн маань хүрэлцэн ирэх ёстой” гэж анхааруулав.
Мөн тэрээр
-Монголын уламжлалт үндэсний баяр наадам /2016.07.11/-аас өмнө ирэх долоо хоногтоо багтаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг томилох ажлыг шийдэх хэрэгтэй. Одоо бид ажилдаа хурдан орж, төр засгийн ажилд хийдэл гаргахгүй ажиллах ёстой. Мөн энэ долдугаар сардаа багтаад УИХ-ын болон Засгийн газрын зохион байгуулалтын ажил дуусах ёстой. Тэгээд наймдугаар сарын 1-н гэхэд УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орсон байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно гэж мэдэгдлээ.
Ерөнхийлөгч ийн мэдэгдсэнээр чуулганы хуралдааны тов тодорхой болж байна. Энэхүү чуулганыг УИХ-ын хамгийн ахмад гэсэн даргалан гишүүд тангараг өргөснөөр шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрх хүчин төгөлдөр болно. Үүний дараа УИХ дахь бүлгүүдээ эмхлэн байгуулж, дараахь асуудлыг шуурхайлах бололтой. Энэ удаагийн УИХ-д МАН олонх /нийт 76 суудлаас 65 суудал авсан/ болсон учраас УИХ-ын дарга болон Засгийн газрын тэргүүн, кабинетаа тэд олонхийн саналаар зохион байгуулсан. Одоогоор 9 гишүүнтэй байгаа АН мөн бүлгээ байгуулах ёстой. Харин МАХН-аас нэг гишүүн сонгогдсон бөгөөд өмнөх парламентад мөн сонгогдож байсан тэрээр АН-ыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд байгаа юм. Харин бие даагч нэг гишүүн буюу дуучин С.Жавхлан УИХ-д сонгогдоод байгаа юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна