Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 77,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж, дэмжигдсэн Ж.Эрдэнэбатын танилцуулгын чуулганы хуралдаанд танилцууллаа.
Сонгуульд ялалт байгуулсан олонхийн хувьд МАН Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн барьсны дагуу ийнхүү УИХ түүнийг Ерөнхий сайдаар батламжиллаа. Ж.Эрдэнэбат эдийн засагч мэргэжилтэй, 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан. Ийнхүү шинэ Ерөнхий сайд томилогдсоноор эрх баригч нам Засгийн газрын бүтэц, танхимаа бүрдүүлэх ажлаа эхлэх юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наймдугаар сарын 1 гэхэд Засгийн газраа бүрдүүлэх чиглэл өгөөд байгаа юм.
Мөн АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилон баталлаа. Өмнө нь АТГ-ын даргаар ажиллаж байсан Н.Ганболдыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн нь олны анхаарлыг татаж байсан юм. Түүнийг ажлаас халагдах өргөдлөө өгөхөд улстөрийн дарамт шахалтанд өртөв үү гэсэн асуулт гарч байсан ч өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар өндөр насны тэтгэвэрт гарах шаардлагатай байгаа гэсэн тайлбар өгч байсан юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна