Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Рио Тинтогийн шинээр томилогдсон гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак Австрали болон Монголын боловсон хүчнийг солихоор болж буй тул компанийн бүтцийг дахин шинэчилж, халаа сэлгээ явуулах нь тодорхой болоод байна.
Рио Тинто Монголын зэс алтны Оюу Толгойн уурхай 5,3 тэрбум ам.долларын өргөтгөлийг эхлүүлж байгаа тул уурхайг удирдаж буй удирдлагын багийг солих ажээ.
Рио Тинто Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг эзэмшдэг Туркойс Хилл Ресорис компанийн хувьцааны 51%-иар дамжуулан Оюу Толгойд эрх мэдлээ хэрэгжүүүлдэг бөгөөд энэхүү бүтцийг хэрхэн оновчтой болгох талаар маш удаан хугацаанд хэлэлцүүлэг өрнөж байсан юм.
2014 оны 10-р сараас эхлэн Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эндрю Вуудлей ажиллаж буй хэдий ч 8-р сарын 1-ний өдрөөс түүний оронд Армандо Торресыг томилохоор болжээ.
Ноён Торрес нь саяхныг хүртэл Австрали Азийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй цэвэршүүлэх үйлдвэрүүдийг хариуцдаг хөнгөн цагааны хэсэгт ажиллаж байсан бөгөөд түүний өмнө боксит болон хөнгөн цагааны исэл хариуцсан гүйцэтгэх ерөнхий захирлын албан тушаалыг хашиж байв.
Ноён Вуудлей Риогийн Австрали дахь ажилтнуудад сайн танигдсан, Монгол руу томилогдохоосоо өмнө Австралийн Квинслендийн Хейл Грийкийн нүүрсний уурхайн ерөнхий менежерээр, мөн Тасманийн Бэлл Бейн хөнгөн цагааны хайлуулах үйлдвэрт ажиллаж байв.
Эх сурвалж: The Sydney Morning Herald
Тайлбар: infomongol.mn Оюу Толгой ХХК-ээс энэ талаар тодруулга тайлбар хүссэн боловч тайлбар өгөхгүй гэж хариулсан болно.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please visit here
Сэтгэгдэл байхгүй байна