• Эхлэл
  • Дөрвөн сайдын нэр тодорлоо

Дөрвөн сайдын нэр тодорлоо

2016/07/28

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг хариуцуулах тухай захирамж гаргасан тухай бид өмнө мэдээлсэн билээ. Захирамжаар Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилох хүртэлх хугацаанд түүний үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт даалгасан юм.

Тэгвэл энэ асуудал шийдэгдэж байгаа бололтой. МАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн сайдад нэр дэвшигчдийг тодруулсан байна.

Тодруулбал,

- Барилга, хот байгуулалтын сайдад нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр,

- Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван,

- Эрүүл мэндийн сайдад Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг,

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спортын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлсэн байна.

Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилох аж.

Англи эхийг  энд дарж уншина уу. 

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин