• Эхлэл
  • Нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа

Нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа

2016/08/01

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 80-аас доошгүй хоногийн өмнө Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулна гэж заасан байдаг.

Энэ дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 7 дугаар сарын 29-нд хуралдаж нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид орж ажиллахаас гадна Сонгуулийн ерөнхий хорооны сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилдог.

Энэ жишгийн дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Англи эхийг  энд дарж уншина уу. 

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин