• Эхлэл
  • “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг  зогсоолоо

“Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг  зогсоолоо

2016/08/10

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

 

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр зарим хөтөлбөрүүдийг зогсоох асуудлыг хэлэлцэнэ хэмээсэн тов гарсан нь олны анхаарлыг татаж байсан. Засгийн газар хуралдаж АН-аас санаачилсан “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрүүдийг зогсоохоор болжээ. Ингээд Засгийн газрын хуралдааны албан ёсны мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Засгийн газрын хуралаан 2016.08.10

Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа  учир “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг  зогсоохоор болов.

“Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчин хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрт 596 тэрбум төгрөг зарцуулжээ.

Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2016 оны улсын төсвийн тодотголд  хуульд нийцүүлэн тусгахаар танилцуулахыг Сангийн сайд, БСШУС-ын сайдад даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

Мальта, Хорват Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино.

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Мальта Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр дипломат болон албан паспорт эзэмшигч хоёр улсын иргэд 30 хүртэл хоног  харилцан  визгүй зорчих боломжтой болж байна. 

Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар бол 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн малчид эрэгтэй  60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа. Сүүлийн жилүүдэд малчнаар ажиллах иргэдийн тоо цөөрсөн, малчдын цаг, наргүй ажилладаг хөдөлмөрийн хүнд нөхцөл зэргийг харгалзан малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулах нь  зүйтэй. Гэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзлыг хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа өндөр настны тэтгэврээ тогтоолгож болох хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа. 

Тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгахыг даалгалаа

Олимп, дэлхий, тивийн наадам,  тэмцээнд амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай. Үүний үр дүнд Монголын тамирчдын амжилт эрс дээшилсэн бөгөөд үүний нэг илрэл нь одоо болж байгаа зуны Олимпийн наадамд спортын 9 төрлөөр 43 тамирчин оролцож байна.

Гэвч энэ хуулийн хэрэгжилт, мөнгөн шагнал олгох ажил сүүлийн жилүүдэд  зогссон байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар спортын 13 төрлөөр мөнгөн шагнал авах болзлоо хангасан 2069 тамирчин, дасгалжуулагч байгаа бөгөөд тэдэнд олгох 1.7 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа юм.

Иймд тамирчид, дасгалжуулагчдынхаа амжилтыг үнэлж энэ мөнгийг олгох, мөн Рио де Жанерогийн олимпоос медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагналын эх үүсвэр, санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нэмэлт мэдээлэл:Өнөөдөр цуцалж буй  “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрийг өмнө эрх барьж байсан Ардчилсан намаас санаачилсан бөгөөд гэр хорооллын дэд бүтцээ сайжруулах иргэдэд зээл олгох, сайн дүнтэй суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох, малчдад зээл олгох болон "Эрдэнэс Тавантолгой"-н гэгддэг Монгол Улсын иргэн бүрт олгосон 1072 хувьцааг мөнгөжүүлэх хөтөлбөрүүд байсан юм. Үүнд 1072 хувьцааны 30 хувьд иргэн бүрт 300 000 төгрөг олгохоор сонгуулийн өмнө зарлаад байсан бөгөөд хүсэлт гаргасан иргэдэд 100 000-200 000 мянган төгрөгийг олгоод байсан юм. 

 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Засгийн газар ”юу”-г зогсоох вэ

Сангийн сайдын цочмоор “судалгаа”

Англи эхийг  энд дарж уншина уу. 

For English version please visit here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    мөнгөтэй бол хийнэ мөнгөгүй бол зүгээр сууна гэдэг онол монголд байна уг нь мөнгөгүй үед мөрөөдөж мөнгө босгохыг сэтгэж төлөвлөдөг МАН нам мөнгөгүй гэж АН намыг үгүйгэх нэг арга нь болж байна үүний золиос дахиад л ард түмэн Ан нам амаа ангайгаад идээд байсан МАН нам амаа жимийгээд идэхгүй суугаад өлсөөд өдий хүрсэн гэж ойлгож байгаа нь ”тал тархитай” болсныг харуулж байна болж өгвөл аль болох олноороо идхийг болохггүй шунаад байгаа бол идэж байгаагаасаа ахиухан хаягдал ард түмэндээ чулуудаад байвал зүгээрсэн
    2016 оны 09 сарын 01
  • зочин
    АНын шлучдын шоуг ямар дагаж тэнэгтэлтэй бишдээ. Хэн ч унахаасаа өмнө баахан амлалт өгч уначихаад дараа нь алсаас хуцаад байэ болно. МАН д тэгэх тэнэг харамсалтай нь үгүй. Монголын ганц тулахтай улс төрийн хүчин бол МАН.
    2016 оны 08 сарын 27
  • Зочин
    таван толгойн хувьцааг төр худалдаж авч байгаа болохоос Тэр компани нь ашигтай ажиллаад ногдол ашиг өгч байгаа хэрэг биш Иймд сайн хувьцаа гэдэг бол хуурамч нэр томьёо юм Тийм л юм бол толгойг ард түмний эзэмшлийн 20 ЗГ-ын 51, аж ахуйн нэгжүүд гадаадынхны 30 хувь гэдэг ч юм уу, ХК болгоод үнэт цаасны зах зээлд хувьцааг борлуулаад үний нь нэмэгдүүлэх нь яасан юм Тэгвэл 1072 хувьцаа маань дор хаяж 5000 доллар болох ч юм билүү
    2016 оны 08 сарын 24
  • Зочин
    намайг оюутан байхад онц сурвал 350 төг сайн бол 240 алтан 3 тай бол 180 төгрөг өгч байсан нь одоогийн нэрлээд байгаа сайн оюутан хөтөлбөрөөс дээр арга хэмжээ байсан юм
    2016 оны 08 сарын 24
  • Зочин
    сайн хуьцаа гэж ер нь юу байсан юм бэ Уг нь стратегийн ордуудын хувьцааг иргэдэд зүгээр өгөх биш боломжийн үнээр борлуулаад хөрөнгө босгож ард түмний эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх байсан байх Тэдгээр компаниуд ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгч байвал хувьцааны үнэ өсч иргэд орлоготой болж үнэхээрийн сайн хувьцаа болно
    2016 оны 08 сарын 24
  • АН-ын гишүүн
    “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөр үнэхээр ардын сэтгэл хүрсэн, зөв ажил байсан л бол АН соногдох нь яасан юм вэ.
    2016 оны 08 сарын 24
  • Зочин
    sayaiin 4 jild hen hojiw ard irged l bizdee
    2016 оны 08 сарын 16
  • Зочин
    undsen huulind ard tumen tegsh erhtei baihaa huwiin omchoo harj hamgaalchihaad yahaaraa tetgewriin nasiig 5 jileer baga bailgah gej
    2016 оны 08 сарын 16
  • Зочин
    Буцааж авахгүй бүр өгч байгаа юм биш,зээлийн нэг хэлбэр гээд ойлгоход болно.Төсөвт суудагч юм биш,тухайн засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ шүүдээ.Юмыг ёстой нэг гуйвуулах юмдаа.
    2016 оны 08 сарын 16
  • иргэд
    Тэгнээ тэр,царцаа дэвхэрээд буух игазраа мэдэхгүйн үлгэрээр хирээ мэдэхгүй юм л бол нэг их мөнгө амалсан улсууд хэдэн жил сагсуурсан ийм л юм хийнэдээ,төсөвт мөнгө суугаагүй байхад төсөл хэрэгжүүлэнэ гэдэг чинь лав л эрүүл хүний ажил бишдээ,ийм юм хийчихээд ичих ч үгүй одоо сангийн сайдад зөвлөгөө өгнө гэж байгаа хүнийг юу ч гэмээр юм бэ?дээ,ажилтайгаа сайн танилц ч гэх шиг,өөрөө сайн танилцаж авч хэрэгжүүлсэн ажилын нь үр дүн энүүдээ,болимоор юм.
    2016 оны 08 сарын 11
Сонин хачин