Монголын тамирчин Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдаан бөхийн ертөнцийг шуугиулсан. Тэр тусмаа барилдааны дараа дасгалжуулагчид нь хувцсаа тайлж шидэн эсэргүүцлээ илэрхийлсэн нь басхүү шуугиан тариад байгаа. Энэ талаар сошиал ертөнц, гадаадын хэвлэл мэдээлэлд Рио 2016 наадмын талаар хамгийн их бичигдсэн мэдээллийн нэг ч болоод байгаа. Монголчуудын хувьд дийлэнх нь дасгалжуулагчдаа дэмжиж байгаа бол дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн спортын сэтгүүлчид юу гэж хэлсэн талаарх мэдээллийг хүргэж байна.
“ВАШИНГТОН ПОСТ” СОНИНЫ СПОРТЫН СЭТГҮҮЛЧ АДАМ КИЛГОР:
“Монголын дасгалжуулагчдын үйлдэл спортын түүхэн авлигын эсрэг томоохон эсэргүүцлийн илэрхийлэл юм. Энэ бол инээдтэй явдал биш”.
“Шударга бус шүүлтийг эсэргүүцэж Монголын дасгалжуулагч хувцсаа тайлан шидэхэд цэнгэлдэх хүрээлэн даяар “Монгол, монгол...” хэмээн үзэгчид хашгирч дэмжиж байлаа”.
“ВАШИНГТОН ПОСТ” СОНИНЫ СПОРТЫН АЛБАНЫ РЕДАКТОР МЭТТ БРУКС:
“Энэ үйлдэл бол олимпийн түүхэнд тохиолдсон хамгийн эерэг зүйл юм. Учир нь энэ үйлдэл бүгдийг илчиллээ”.
“FOX5” СУВГИЙН СПОРТЫН НЭВТРҮҮЛЭГЧ БРӨДИ ЛОГАН:
“Эсэргүүцэж байгаа Монголын дасгалжуулагчийн үйлдэл бараг л амьтных шиг”.
“SLATE” ВЭБ САЙТЫН НИЙТЛЭЛЧ ЖАСТИН ПЕТЕРС:
“Тэр бол бүх цаг үеийн хамгийн аугаа дасгажуулагчдын нэг”.
НЬЮ-ЙОРК ТАЙМС СОНИНЫ СПОРТЫН АЛБАНЫ АХЛАХ НИЙТЛЭЛЧ ГРАНТ УОХЛ:
“Монголын дасгалжуулагч хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийллээ. Гайхалтай!”.
“ESPN.COM” ВЭБ САЙТЫН НИЙТЛЭЛЧ УЭЙН ДРЭЙС:
“Кариока арена цэнгэлдэхэд Монголын тамирчин Мандахнарангийн хоёр дасгалжуулагчийн үйлдлийг тэнэглэл гэж хэлмээр байна”.
Эх сурвалж:mglnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна
“Энэ үйлдэл бол олимпийн түүхэнд тохиолдсон хамгийн эерэг зүйл юм. Учир нь энэ үйлдэл бүгдийг илчиллээ”. гэнэ. би зөв гэж үзэж дэмжсээр л байгаа.