• Эхлэл
  • В.Путины албаны машин осолдож, жолооч нь амиа алджээ

В.Путины албаны машин осолдож, жолооч нь амиа алджээ

2016/09/07

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан хэрэгцээндээ ашигладаг машин Москва хотын төвд томоохон осол гаргасан хэмээн DailyMail мэдээллээ.

Тодруулбал Ерөнхийлөгчийн албанд зориулагдсан BMW унасан жолооч Москвагийн төвд Кутузовын өргөн чөлөөнд автомашины томоохон осол гаргажээ.

Осол гарах үед Ерөнхийлөгч Путин машинд байгаагүй аж. Путины жолооч замын хоёр урсгалыг заагласан, төрийн дээд албан тушаалтнуудын зорчдог хэсэг дээр өндөр хурдтай явж байгаад жолоодлогоо алдан эсрэг урсгалд явж буй машин Мерседестэй мөргөлдсөн байна.

Ослын улмаас ерөнхийлөгчийн жолооч газар дээрээ амиа алджээ. Ерөнхийлөгчийн жолоочийн нэрийг зарлаагүй ч тэрээр 40 жил албаны машин барьсан туршлагатай жолооч байсан гэв. Харин Мерседесийн жолооч хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.

Москва хотын цагдаагийнхан тус хэргийг шалгаж байгаа гэдгээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. 

Оросын төрийн тэргүүний жолооч автомашины осолд орсон гэх зураг, бичлэг цахим ертөнцөөр тархаад байна. Харин Кремлиэс энэ мэдээлэл үнэн эсэх талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй юм.

Эх сурвалж: DailyMail

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    putin amid ura !
    2016 оны 09 сарын 14
  • zochin
    putin tegeedl ymarch hamgaalaltgui gantshan mashintai ybj l baib gejdeee
    2016 оны 09 сарын 11
Сонин хачин