• Эхлэл
  • Discover Mongolia 2016: Ураны төслүүдийг урагшлуулна

Discover Mongolia 2016: Ураны төслүүдийг урагшлуулна

2016/09/09

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган "Discover Mongolia" хоёр дахь өдрөө // 2016.09.08-09/ Корпорейт төвд үргэлжилж байна.

Өнгөрсөн жилийг бодвол харьцангуй олон хүн оролцож байгаа нь дэлхийн зах зээл дээр металл, нүүрсний үнэ буурсан хэдий ч Монголын газрын баялгийг хайх, олборлох, Засгийн газраас амлаад байгаа хүнд үйлдвэрийг сонирхсон гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчид байгааг илэрхийлж буй.

Чуулганы онцлог нэг арга хэмжээ болох "Засгийн газрын цаг" хэлэлцүүлэг 11.00 цагт эхэллээ. Үүнд шинээр байгуулагдсан Засгийн газрыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Х.Бадамсүрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТ-ын газрын дарга Д.Баатарцогт, гааль болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Оролцогчид уул уурхайн салбартай холбоотой зарим асуудлуудыг хөндөж, асуулт асуусны дотор нүүрсний бодлого, нүүрсний үнийн бодлого, гаалийн бүрдүүлэлт, хураамж, цөмийн энергийн бодлого стратеги, урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах нэмэлт журам зэргийг тодруулан асууж байв.

УУХҮЯ-ны дэд сайд Х.Бадамсүрэн нүүрсний бодлогын талаар  ярихдаа нэгдсэн бодлого байх хэрэгтэй, ингэж байж үнэ барьж Монголын нүүрсийг сонирхож буй хэрэглэгчдэд хүргэнэ гээд энэ чиглэлээр тус яамнаас Ажлын хэсэг байгуулсныг мэдээлэв. Ажлын хэсэг өчигдөр буюу 9-р сарын 8-ны өдөр эхний хуралдаанаа хийж, өнөөдөр ээлжит хуралдаанаа хийхээр болсон байна.

Дэд сайд мөн Таван Толгойн гэрээний асуудлаар тодруулга өгсөн бөгөөд тэрээр Таван Толгойн төслийг эрчимтэй явуулахад онцгой анхаарал хандуулна, бидний гаргасан алдаа бол асуудлыг цогцоор нь авч үзээгүйтэй холбоотой гэлээ. Тухайлбал,  Оюу Толгой уурхай гэхэд Хятадаас эрчим хүчээ авч байгаа, жилдээ 200 сая гаруй доллар зарцуулдаг. Бидний бодлого зөв явсан бол дотоодоос эрчим хүчээр хангах боломжтой байсан.

Цөмийн эрчим хүчний талаар АМГТ-ын газрын дарга Д.Баатарцогт Ураны чиглэлээр ашиглалтын лиценз авсан Арева зэрэг хэд хэдэн компани байгаа. Эдгээр төслүүдийг эдийн засгийн эргэлтэн оруулахад тодорхой шийдлүүд гаргахаар ажиллаж байна гэв.

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин