• Эхлэл
  • “Америкийн кино өдөрлөг 2016” Монголд

“Америкийн кино өдөрлөг 2016” Монголд

2016/09/14

АНУ-ын Элчин Сайдын Яам санаачлан Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Америкийн кино өдөрлөг 2016” –ийг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд оршино. 

Америкийн кино өдөрлөг хөтөлбөрийг Өмнөд Калифорний Их Сургуулийн Кино Урлагийн Дээд Сургууль болон Америкийн Засгийн Газар хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудлын тухай кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зоридог аж.

Өдөрлөгийн хүрээнд таван кино бүтээлийг Тэнгис кино театрт 2016 оны есдүгээр сарын 15-17 өдрүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх ба “Цаглашгүй Үр” киноны найруулагч Сайнди Мклеод Улаанбаатар, Дархан хотуудад айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хийх юм байна. Мөн түүнтэй хамт Америкийн кино найруулагч, киноны дууны найруулагч Эндрү Гаррисон айлчилж 2016 оны есдүгээр сарын 12-16-нд Монголын кино уран бүтээлчдэд киноны дууны найруулгын мэргэжлийн сургалт явуулах аж. 

Дашрамд, Есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд 5 бүтээлийг олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй үзүүлнэ. 

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН