• Эхлэл
  • ”Эрдэнэтийн хөрөнгийг битүүмжлэв

”Эрдэнэтийн хөрөнгийг битүүмжлэв

2016/09/14

Лондонгийн шүүх Монголын зэс олборлогч Эрдэнэт Майнинг Корпораци болон Швейцарийн MRI Trading AG-ийн хооронд үүсч нилээдгүй хугацааны туршид үргэлжилж буй маргааны улмаас тус корпорацийн Их Британи дахь хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан байна. Нөхцөл байдлыг сайн мэдэж буй эх сурвалж Мягмар гаригт энэ мэдээллийг өгчээ.

7,115 сая долларын хөрөнгө болон 637,818 фунт (841,664 доллар)-ын хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг өнгөрсөн Пүрэв гаригт гаргасан бөгөөд үүнд трейдинг хийдэг 12 компани, банкууд холбогдсон гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж Ройтерст мэдээлэл өгчээ. Эх сурвалж банкнуудын нэрийг хэлэхээс татгалзсан байна.

Эрдэнэт Майнинг Корпораци металлын трейдинг компани болох MRI-д төлөх ёстой өрөө бүрэн барагдуулж дуустал өөр төлбөр шилжүүлэг хийх боломжгүй болжээ.

Хөрөнгө битүүмжлэх шийдвэр гарснаар Монголын корпораци Лондонгийн металлын бирж дээр зэс болон бусад металл борлуулах боломжгүй болж буй юм. Эрдсийн үнэ буурсан, уул уурхайн томоохон төслүүд нь хойшилсны улмаас хямралд орж бэлэн мөнгөний урсгалгүй болсон Монгол улсын хувьд энэ нь бас нэг цохилт юм.

Ройтерсын олж танилцсан шүүхийн бичиг баримтуудад дурьдсанаар Эрдэнэт Майнинг Корпорацийн 2009 оны 1-р сарын 30-ны өдөр байгуулсан, 40 мянган тонн зэсийн баяжмалыг MRI-д нийлүүлэх гэрээнээс үүдэн маргаан үүссэн байна. Эрдэнэт Майнинг Корпораци давж заалдсан хэдий ч амжилт олоогүй байна.

Лондонгийн металлын биржийн хэвлэлийн төлөөлөгч Эрдэнэт Майнинг Корпораци тус биржийн гишүүн байгаагүй гэж тайлбар өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрийн талаар ямар нэг зүйл хэлээгүй байна.

Эрдэнэтийн хувьд мэдээлэл өгөх хүнтэй холбогдож чадаагүй болно.

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    барилгын ажил хийлгэчихээд мөнгө төгрөгөө өгдөггүй олон ч жижиг компаниудыг хохироож байгаа газар даа .зарим нь ч дампуурсан байхаа
    2016 оны 09 сарын 18
  • иргэн
    Эрдэнэтийг үе үеийн МАН-н дарга нар шимдэг газар, хулгайч нарын хүүхдүүдийг УИХ-д сонгочих юм даа.
    2016 оны 09 сарын 15
Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН