• Эхлэл
  • 45,000 зэрлэг адууг цаазлахаар төлөвлөж байна

45,000 зэрлэг адууг цаазлахаар төлөвлөж байна

2016/09/16

АНУ-ын засгийн газрын мэдлийн газар нутагт зэрлэг адууны тоо толгой хэт ихэссэн тул үхрийн фермүүдийг өргөжүүлэх зорилгоор олноор нь цаазлан хөнөөх болсон байна.

Газрын Менежмэнтийн Товчооны удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар 45,000 хүртэл тооны зэрлэг адууг татвар төлөгчдийн мөнгөөр заазлах шийдвэр гарчээ.

Хэзээ, ямар аргаар эдгээр амьтдыг хөнөөх тухай мэдээлээгүй байна. Одоо Америк даяар 50,000 орчим зэрлэг адуу бий гэсэн тоо байдаг. Уг нь Үндэсний Шинжлэх Ухааны Академиас эдгээр амьтдын үржлийг бууруулах тарилга хийхийг зөвлөсөн боловч товчооны гишүүд энэ аргыг хэрэгжүүлэхэд түвэгтэй гэж үзсэн байна.

Харин олон нийтийн зүгээс үүнийг эсэргүүцэж Change.org сайтад 59,000 хүний гарын үсэг бүхий эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.

Дээрх арга хэмжээг эцэслэн хэрэгжүүлэх шийдвэрийг АНУ-ын конгресс гаргах юм байна.

Эх сурвалж: Independent

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН