• Эхлэл
  • Оффшор бүсэд Монголын улс төрчийн нэр байгааг зарлажээ

Оффшор бүсэд Монголын улс төрчийн нэр байгааг зарлажээ

2016/09/22

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Панамын баримтуудыг ил болгосноос хойш дөрвөн сарын дараа буюу өнөөдөр дэлхийн хамгийн том оффшор бүсүүдийн нэгд тооцогддог Багамын арлуудад (Bahamas) бүртгэлтэй компаниудын 1.3 сая бичиг баримтыг нийтэд дэлгэлээ.

Эдгээр мэдээлэлд 176.000 орчим компани, сангийн захирал, эздийн нэр багтсан бөгөөд энэхүү баримт бичгүүдийг Германы Suddeutsche Zeitung сонин анх олж аван Вашингтонд төвтэй Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумд шилжүүлжээ. 

Энэхүү мэдээллийн тухай “The Guardian” сонинд мэдээллэхдээ, алдагдсан мэдээллүүд дотор дэлхийн олон орны улс төрчдийн нэр дурдагдаж байгаагаас Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр бүртгэгдсэн гэжээ.

Тодруулбал, Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийх бөгөөд түүний захирал нь Сүхбаатарын Батболд хэмээн уг сонинд онцолсон байна.

Мөн олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос мэдээллэж байгаагаар Багамын баримтуудад нэр холбогдсон хүмүүсийн дийлэнх нь олон орны төрийн өндөр албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, угсаа залгамжилсан хаад, хунтайж нар байгаа аж.

Эх сурвалж: Theguardian

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН