• Эхлэл
  • Төв банкны бодлогын хүүгийн өсөлт

Төв банкны бодлогын хүүгийн өсөлт

2016/09/26

Монгол Улсын төв банк 2016 оны наймдугаар сарын 18-нд бодлогын хүүгээ түүхэндээ байгаагүй өндөр буюу 15 хувь болгон өсгөв.

Өмнө нь бодлогын хүү 10,5 хувь байсан бөгөөд ийн өсгөх болсныг төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг тогтворжуулахад чиглүүлсэн гэж тайлбарлаж байгаа. Бодлогын хүүн өөрчлөлтийг зэрэгцээ хадгаламжийн болон зээлийн хүүг тогтвортой байлгах арга хэмжээг авч чадсан учраас ханш огтворжуулах, эдийн засагт сөрөг нөлөөлөл үүсгэхгүй байх боломжийг бүрдүүлж байгаа гэж төв банк тайлбарлаж буй. Санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкууд бүрдүүлдэг Монгол Улсын хувьд эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед банкуудын зохистой харилцааг хангах нөхцлийг чанд баримталж байгаа гэж тайлбарлаж байгаа. Монголбанкны эх сурвалжийн мэдээлснээр 2016 оны есдүгээр сарын байдлаар банкуудын чанаргүй зээл 2008-2009 оны үеийн төвшинд байгаа гэжээ.

Монголд 17 арилжааны банк үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад төлөөлөгчийн газраа 2013 онд нээсэн Хятадын банк /Bank of China”/ Монголд салбараа нээх талаар ярилцаж байгаа. Одоогоор Монголын банкууд өрсөлдөхүйц бус салбарт үйл ажиллагаа явуулах чиглэл хангана гэсэн мэдээлэл байгаа юм.

Монголын төв банкны хувьд цаашид банкуудын зохист харилцааг хангах, ханш тогтвортой байлгах чиглэлд гол анхаарлаа хандуулж байгаа. Өмнө нь инфляцийг нам төвшинд барих бодлогыг түлхүү анхаарч байсан бол Монгол Улсын инфляци 2016 оны наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад -0,6 хувьд хүрээд байгаа юм. Монгол банк нөхцөл байдлыг сайтар судлан бодлогын хүүг өөрчлөх эсэхийг удахгүй Мөнгөний бодлогын зөвлөлөөр дахин авч хэлэлцэнэ гэж Монголбанкны эх сурвалж мэдээлсэн байна.

Эх сурвалж: Infomongol сэтгүүл, Mining & Money сэтгүүл

 

                                                        ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 2016.06.30

 

                                                        УЛААНБААТАР ХОТ 2016.08.31

 

                                                                        БОДЛОГЫН ХҮҮ 2016.08.31

 

 

 

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here

Холбоотой мэдээллийг дор дарж уншина 

Монголбанкны Хяналтын зөвлөл өнөөдөр хуралдлаа

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН