• Эхлэл
  • “Эрдэнэт”-ээр сонин юутай вэ?

“Эрдэнэт”-ээр сонин юутай вэ?

2016/09/28

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнөхөн /2016.06.27/ Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ, Монголын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 100  хувь Монголын талын мэдэлд шилжсэн тухай мэдэгдэл хийсэн. Тухайн үед эрх барьж байсан АН-ын хувьд энэ мэдэгдэл сөрөг “пиар” болсон гэж ажиглагчид үзэж байгаа ч хувьчлалын асуудалд эргэлзэж байсан МАН буюу тухайн үеийн сөрөг одоогийн эрх баригчид энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаагүй байна. Харин УИХ-ын түвшинд хувьчлал хуулийн дагуу явсан эсэхийг шалгахаар ажлын хэсэг гарчээ.

Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийн ОХУ-ын төрийн өмчит “Ростех” компани эзэмшиж байсан. “Ростех” компанийн эзэмшиж байсан 49 хувийг энэ оны зургадугаар сард ХХБ-ыг “Монгол зэс” компани худалдаж авсан билээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг арилжаалах үйл явц хуулийн дагуу явсан гэж Оросын тал мэдэгдэж байгаа. “Ростех” компанийн эзэмшиж байсан хувийг худалдаж авах саналыг хүлээж авсны дараа Оросын тал “Өөрийн эзэмшиж буй хувийг зарах тохиолдолд хамгийн түрүүнд нөгөө талдаа мэдэгдэнэ” гэсэн хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монголын талд мэдэгдсэн байна. Энэ дагуу Засгийн газрын тогтоол ч гарсан байна. “Ростех” компани “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаалах анхны үнээ 700 сая ам.доллараар тогтоосон боловч хэлэлцээрийн явцад 400 сая ам.доллар болж буурчээ. “Монгол зэс” компани “Ростех” компанид төлбөрөө бүрэн төлснөөр “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын талд бүрэн шилжжээ.

Байгуулагдсанаасаа хойш 37 жил ажилласан, дахиад 30 жилийн нөөцтэй “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр Монгол улсын төсвийн орлогын найман хувийг бүрдүүлдэг. 2014 оноос дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтмол унаж, 2016 оны хоёрдугаар улиралд хамгийн доод түвшинд буюу 4800 ам.долларт хүрсэн. Энэ хугацаанд үйлдвэрийн удирдлагууд ханшийн уналтаас алдагдал хүлээхгүйн тулд хэмнэлтийн горимд шилжиж, нэг тонн зэсийг үйлдвэрлэлийн зардлыг 6600 ам.доллараас 4023 ам.доллар хүртэл бууруулжээ. Үүний үр дүнд тус үйлдвэр 2016 оны эхний хагас жилийн байдлаар 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ тухай “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ч.Даваацэрэн “Хэмнэлтийн горимд шилжсэнээс хойш бид тэвчиж болох бүх зардлуудаа танасан. Гэхдээ үйлдвэрийн 6000 гаруй ажилчдаас нэгийг нь ч цомхотгоогүй, цалинг нь хасаагүй” гэв. Мөн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь үйлдвэрийн хэвийн ажиллахад нөлөөлөхгүй. Харин техник технологийг шинэчлэлд хөрөнгө оруулах шаардлага байгаа тухай ярьсан байна. 

Эх сурвалж:Infomongol, Mining Money сэтгүүлийн тусгай дугаар. 2016.09.23

 

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    erdeneteer sonin yumgyi ee oron nutgiin songuuliin shoy lih baina daa
    2016 оны 09 сарын 30
Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН