• Эхлэл
  • Монгол Улс ОУВС-аас санхүүгийн тусламж хүслээ

Монгол Улс ОУВС-аас санхүүгийн тусламж хүслээ

2016/10/10

Монгол Улс өр төлбөрөө барагдуулж эдийн засгаа тогтворжуулах зорилгоор ОУВС-ын сангаас санхүүгийн тусламж хүссэн тухай ОУВС өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн байна.

Энэ оны 6-р сарын сүүлээр шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, санхүүгийн хүрээнд явуулж буй өргөжүүлэх бодлого тогтворгүй болсон, нүүрс болон зэсийн эрэлт дэлхийн зах зээл дээр унасан өнөөгийн нөхцөлд олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болоод буй юм.

Хятад болон Оросын хооронд хавчуулагдсан ЗХУ-ээс хамааралтай байсан Монгол Улс мөнгөн тэмдэгтээ тогтворжуулах зорилгоор 8-р сарын хүүгийн хэмжээг 15 хувь болгож нэмэгдүүлсэн юм.

ОУВС-ын сангаас хүсч буй санхүүгийн тусламжийн хэлэлцүүлэг Монголын төлөөлөгчид Вашингтон хотод ОУВС-ын хуралд оролцох үед эхлэнэ гэж ОУВС мэдэгдэлдээ дурьдсан хэдий ч хэдий хэмжээний мөнгөн дүн яригдаж байгааг мэдээлээгүй байна.

ОУВС-ын хэвлэлийн төлөөлөгч Жерри Райс “Монголын албан тушаалтнууд өр төлбөрийн дарамтыг тэнцэтгэж эдийн засгийг тогтворжуулах зорилгоор хэрэгжүүлэх гэж буй эдийн засгийн хөтөлбөрөө дэмжүүлэхээр санхүүгийн дэмжлэг туслалцаа хүссэн” гэж цахим шуудангаар дамжуулсан мэдэгдэлдээ дурьдсан байна.

ОУВС-аас мөн 10-р сарын сүүлээр Улаанбаатар хот руу баг илгээж хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэж тэрээр мөн нэмж хэлжээ.

Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөг өнгөрсөн 6-р сараас эхлэн 15%-иар унаж эхэлсэн бөгөөд Засгийн газар Олимпийн наадамд түрүүлсэн тамирчиддаа урамшууллыг нь төлж чадаагүй байгаа юм.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН