• Эхлэл
  • Дональд Трамп тангараг өргөхөөсөө өмнө Путинтай уулзана гэлээ

Дональд Трамп тангараг өргөхөөсөө өмнө Путинтай уулзана гэлээ

2016/10/19

Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп хамгийн түрүүнд, бүр тангараг өргөхөөсөө өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана гэж мэдэгджээ.

Өчигдөр буюу Даваа гарагт радиогийн ярилцлагад орох үеэрээ тэр ийнхүү мэдэгдсэн байна.

Хэдийгээр Вашингтоны засаг захиргаа Оросын лидерийг сонгуулийн үр дүнд нь нөлөөлөхөөр оролдож байгаа гэж шүүмжлэх болсон ч Трамп удаа дараа Путиныг хүндэлж явдгаа нуулгүй ярьж байгаа юм. Тэрээр өнөөдрийн Вашингтон-Москвагийн хүйтэн харилцаанд санаа зовж явдгаа илэрхийлээд, үүний гол буруутан нь одоогийн ерөнхийлөгч Обама гэжээ.

Трамп “Асуудлын гол нь Обама бол Путинд хүндлэл төрүүлэх хүн биш” гэж ярилцлагын хөтлөгч Майкл Саважид ярьсан байна.

Тэр цааш нь “Хэрвээ би арваннэгдүгээр сарын 8-нд сонгогдвол ажилдаа орохоосоо өмнө Орост очиж Путинтай уулзах болно” гэжээ.

Сүүлчийн байдлаар Трампын рэйтинг Ардчилсан Намын өрсөлдөгч Хиллари Клинтоныхоос хоцорч яваа. Бүгд Найрамдахчуудын баттай ар тал гэгддэг Аризона, Миссури, Индиана мужуудад Клинтон рэйтингээ ахиулахын тулд олон саяыг зарцуулж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН