• Эхлэл
  • Дахин санал хураалт өндөрлөлөө

Дахин санал хураалт өндөрлөлөө

2016/10/30

Аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн дахин санал хураалт аравдугаар сарын 29-ны бямба гаригийн 07.00-22.00 цагт болж өндөрлөлөө. Дөрвөн жил тутам болдог орон нутгийн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 19-ний өдөр болж, улс даяар нийт 152 хороонд сонгогчдын ирц 50 хувийн босгод хүрээгүй учир нэмэлт санал хураалтыг аравдугаар сарын 23-нд явуулсан. Мөн 19 аймагт 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн учраас дахин санал хураалтыг аравдугаар сарын 29-нд явуулахаар болсон юм. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр дахин санал хураалтыг зөвхөн санал тэнцсэн нэр дэвшигчдийн хооронд явуулдаг, саналын хуудсыг шинээр хэвлэх хугацаа шаардлагатай байдаг тул ийн тусад нь явуулахаар болсон аж.

Одоогоор дахин санал хураалтын дүнг албан ёсоор мэдээлээгүй байна. Нэмэлт болон дахин санал хураалтын дүнг нэгтгэснээр энэ удаагийн сонгуулийн дүнг албан ёсоор мэдээлэх юм. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар улс даяар 1765 тойрогт 15 000 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд одоогийн байдлаар МАН олонхийн суудал авахаар байгаа. Үүнд нийслэлд сөрөг хүчин АН, орон нутагт эрх баригч нам дийлэнх санал аваад байгаа билээ.

Дашрамд сануулахад нэмэлт болон дахин санал хураалтын хувьд сонгогчдын ирцийн босго хувь байхгүй бөгөөд нэмэлт санал хураалтын хувьд өмнө нь санал өгсөн иргэд оролцохгүй, саналаа өгөөгүй байсан иргэд л оролцсон. Дахин санал хураалтын хувьд ч азөвхөн тухайн санал хураалтад оролцсон хүмүүсийн дийлэнх саналаар шийдвэр гарах юм. 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.

Орон нутагт МАН олонх болжээ

Нийслэлийн урьдчилсан дүнг танилцууллаа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН