• Эхлэл
  • Рио Тинто Гвиней дэх төмрийн хүдрийн төслөө Чайналкод зарлаа

Рио Тинто Гвиней дэх төмрийн хүдрийн төслөө Чайналкод зарлаа

2016/11/01

Уул уурхайн аварга компани Рио Тинто Африкийн Гвиней улс дахь төмрийн хүдрийн Симандоу төсөлд эзэмшдэг хувиа Хятадын Чиналкод зарж байгаагаа өчигдөр мэдээллээ.

Дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн нээгдээгүй орд гэгдэж байгаа Симандоугийн төслийг эхлүүлэх санхүүжилтыг гаргахад Рио Тинтод хүндрэл учирсан нь ингэхэд хүргэжээ.

Харин ингэж зарснаар Хятадын тал дангаар төслийг эхлүүлэх үүд нээгдэж байна.

Хятад улс дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн хэрэглэгч тул Симандоу төслийн гол зах зээл байх нь тодорхой. Баруун Африкийн Гвиней улс Эбола тахлын улмаас эдийн засаг нь доройтоод байгаа ба Симандоугийн төслийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлсний дараа ДНБ нь хоёр дахин өсөх хүлээлттэй байгаа юм.

Рио Тинто энэ төслийн 46.4 хувийг эзэмшиж байсан бол Чиналко 41.3 хувь, Гвинейн засгийн газар 7.5 хувийг эзэмшдэг аж.

Хувиа зарснаар Рио Чиналкогоос $1.1-$1.3 тэрбумыг олох болж байна.

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьен Жак нь Монголын Оюу Толгойн төслийг өмнө нь удирдаж байсан. Монголын энэ орд олборлолтоо эхэлбэл дэлхийн гурав дахь том зэсийн орд болох юм.

Шинжээчид Жакийн өмнөх туршлага дээр үндэслэн түүнийг төмрийн хүдрийн бизнесээс зэсийн салбарт бизнесээ шилжүүлэх бодлого барьж байгаа гэж үзэж байна. Учир нь тэр өмнө нь зэс бол эрэлт нь хамгийн түрүүнд нэмэгдэх түүхий эд гэж ярьж байжээ.

Эх сурвалж: Reuters

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН