• Эхлэл
  • Монгол хүү дахин оюун ухааны мөнгөн медаль авлаа

Монгол хүү дахин оюун ухааны мөнгөн медаль авлаа

2016/11/09

АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпийн эхний өдрийн тэмцээн өндөрлөлөө. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж байна.

Өнөөдрийн сүүлийн төрөл болох 1 цагийн "Тооны Марафон" төрөлд 2015 оны өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав хэдхэн цифрийн зөрүүгээр алтан медалийн оосроос атгаад алдлаа. Э.Пүрэвжав маань 1 цагт 2950 цифр тогтоон алдаагүй саналаа. Гэхдээ дэлхийн #2, #3-уудыг ардаа орхиж оюуны олимпийн мөнгөн медалийн болзлыг хангалаа. Тэмцээний 3 цаг буюу хамгийн удаан үргэлжилдэг энэ төрөл анхаарал төвлөрөлт, тэсвэр тэвчээрийг дээд зэргээр шаарддаг юм гэж түүний багш Х.Хатанбаатар АНУ-ын Лас Вегас хотоос  өчигдөр 20.00 цагт мэдээлсэн байна.

Тооны марафон төрөлд:

1-р байр: Дэлхийн #1, Алекс Мюллин (Америк) - 3115 цифр
2-р байр: Дэлхийн #17, Э.Пүрэвжав (Монгол) - 2950 цифр
3-р байр: Дэлхийн #4, Саймон Раянхард (Герман) - 2276 цифрээр тэргүүлсэн аж.

Мөн энэ төрөлд дэлхийн шилдгүүд насанд хүрэгчдийг ардаа орхиж, 12 настай Н.Намуундарь 8-р байрт, 11 настай Б.Хангал 9-р байрт орсон байна.

Ийнхүү Монгол хүүхдүүд дэлхийн оюун ухааны наадамд улсынхаа нэрийг цууриатуулсан байна. Дашрамд сануулахад

Тэмцээний дүрэм: 1 цагийн хугацаанд нэг эгнээндээ 40 дурын цифр бүхий аль болох олон мөр цифр тогтоон 2 цагийн хугацаанд цээжилсэн бүх цифрийг алдаагүй санах; 
Оноо дүгнэх: Эргэн санахдаа нэг эгнээндээ нэг л цифр алдахад тал оноо буюу 20 оноо, хоёр болон түүнээс дээш алдахад оноо авахгүй буюу 0 оноо өгдөг аж.

Дашрамд сануулахад Э.Пүрэвжав өнгөрсөн зургадугаар сард Америкийн Сан Диего хотод болсон Дэлхийн Ой тогтоолтын аваргуудын дундах гурав дахь удаагийн халз тулаанд Хамгийн их шуугиан тарьсан ирээдүйтэй тамирчнаар шалгарч байсан.

Тэрээр дэлхийд алдартай тамирчдыг ээлж дараалан буулган авч ой тогтоолтын бүх мэргэжилтнүүдийг алмайруулж, хоёрдугаар байрт шалгарсныг ой тогтоолтоороо онцгой байсан ч хэлний мэдлэг дутагдсанаас алтан медаль хүртэж чадсангүй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж, түүнийг “Дэлхийн хамгийн ухаантай хүү” гэж нэрлэж байсан юм.

А.Ану

 

гэр бүлийнхэнтэйгээ. 

Дэлхийн Ой тогтоолтын аваргуудын дундах гурав дахь удаагийн халз тулаанаас мөнгөн медаль авсныхаа дараа

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • unshigch
    yneheer saihan medee baina shyy. ene mundag hyyd baiar hurgej amjilt husie
    2016 оны 11 сарын 11
  • bilguune
    bayr hurgie
    2016 оны 11 сарын 10
  • мянгалаа
    мундаг хуу бна даа баяр хургье
    2016 оны 11 сарын 10
  • irgen
    Mundag hyyhed baina, bayar hyrgie,,,,hyyhdyyd hoorhon baina, uhaantai baina, saihan medee ih sonsuulj baina shyy syyliin yed.
    2016 оны 11 сарын 09
  • Зочин
    �?АЯР ХҮР�?Ь�?
    2016 оны 11 сарын 09
  • Зочин
    �?АЯР ХҮР�?Ь�?
    2016 оны 11 сарын 09
  • Зочин
    БАЯР ХҮРГЬЕ
    2016 оны 11 сарын 09
Сонин хачин