• Эхлэл
  • Фитч групп Монголын эдийн засгийн зэрэглэлийг бууруулав

Фитч групп Монголын эдийн засгийн зэрэглэлийг бууруулав

2016/11/23

 

Санхүүгийн судалгааны Фитч групп Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулснаа өөрийн вэб сайтдаа албан ёсоор мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хонгконгод төвтэй санхүүгийн судалгааны Фитч групп Монгол улсын урт хугацааны гадаадын болон дотоодын валютын урсгалын үнэлгээг “В”-ээс “В-” болгож буурууллаа. Богино хугацааны гадаадын болон дотоодын валютын урсгалын индексийг ч мөн ийм төлвөөр бууруулжээ.

Монгол Улсын тухайд төсвийн үзүүлэлтүүд ихээхэн муудаж, гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл нэмэгдсэн гэж харж байгаа. Сонгуулийн зохион байгуулах үйл ажиллагаанд ихээхэн хэмжээний төсөв гаргасан нь эдийн засгийн хувьд ихээхэн сул байгаа тус улсад томоохон цохилт болсон. Засгийн газрын төсвийн алдагдал 19,7 хувьд хүрсэн нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нэг том цохилт болсон юм. Өнгөрсөн жил төгрөгийн ханш ихээхэн суларсан нь бас нэг томоохон шалгуур болж байна. Монгол Улс хэдийгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай ч бодлогын хэрэгжилт тун тааруу тул урт хугацааны зорилтууд ихээхэн алдаатай болжээ.

Одоо Монгол Улс гадаадаас авсан өр зээлээ төлөх ёстой болсон тул энэ нь эдийн засаг нь  тогтворгүй байгаа тус улсад тун муугаар нөлөөлөх нь дамжиггүй. 2018 оны нэгдүгээр сарын 5, гуравдугаар сарын 21-нд Засгийн газрын бондууд бүрэн төлөгдөж дуусах юм. Зарим бондууд 2017 оноос төлөгдөж эхлэн. 2016 оны эхний есөн сарын байдлаар Монгол улсын гадаад валютын үлдэгдэл 1,1 тэрбум ам.доллартай тэнцэж байсан. Энэ нь 2009 оны тооцооллоос бага үзүүлэлт юм. Одоогийн байдлаар энэ улс Хятадын засгийн газартай своп хэлэлцээр хийж 15 тэрбум юань гаргуулахаар болж байгаа.

Монгол Улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци нэмэгдсэн нь ангилал бууруулахад нөлөөлсөн. Хэдийгээр энэ улсад байгалийн асар их баялаг байгаа ч эдийн засгийн хувьд Хятадаас тун их хамааралтай байгаа нь эдийн засаг нь өсөхөд саад учруулж байгаа юм. Монгол Улсын тухайд "B" ангилалд багтдаг бусад улс оронтой харьцуулахад улстөрийн байдал нь харьцангуй тогтвортой ч бодлогын хэрэгжилт, төсвийн тэнцвэртэй байдал харьцангуй сул байна.

Мөн түүнчлэн саяхан болж өнгөрсөн сонгуульд их хэмжээний мөнгө төсөвлөсөн нь төсвийн хүндрэлийг нэмэгдүүлж байгаа нэгэн үзүүлэлт болж байгаа юм. Үүнээс гадна төрийн байгууллагуудыг нэгтгэж, эсвэл задалж,  шинээр эмхлэн байгуулж байгаа нь төсвийн алдагдалд хүргэх нэгэн шалтгаан юм. Өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын нам 76 суудалтай парламентаас 65-ыг нь авч олонх болсон учир ирэх жилүүдэд баримтлах бодлого нь харьцангуй тогтвортой гэж харж байна.

Фитч байгууллагын зүгээс зөвлөхөд Монгол Улс ойрын хугацаанд дахин санхүүжилт татах, макро эдийн засгийн бодлогоо шинэчлэх, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, олон талын байр суурийг тусган шинэ засгийн газар шийдвэрээ нэн даруй гаргах ёстой. Эрх баригчдын зүгээс төлбөрийн дарамтыг шийдвэрлэхийн тулд Олон улсын валютын сангаас санхүүгийн дэмжлэг хүсч байна. Гэвч ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд аливаа улс орон санхүүгийн дэмжлэг авахад эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг хангах магадлал туйлийн бага байдаг. Тиймээс өөр арга зам сүвэгчлэх нь Монголын Засгийн газарт одоогоор шаардлагатай байна.

Дунд хугацаандаа гадаад өрийн тогтвортой байдлыг хадгалаж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, бодлогоо тодорхой болгож, томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөх нь чухал байна. Хэрвээ ингэж чадвал эдийн засаг нь бага ч атугай өсөх хандлага ажиглагдаж байгаа. Оюутолгой төслийн хоёр дахь үе шат хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт 30-40 хувиар нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа боловч энэ нь богино хугацаанд л эдийн засгийг сэргээх юм. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлж, үүнээс гадна дахин томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх нь Монголын гадаад дансыг бэхжүүлж болно. Тавдугаар сараас хойш нүүрсний үнэ өссөн нь төслийг бага ч атугай хөдөлгөж чадах юм.

Монгол Улсын өрийн дарамт ихэсч нийт өр зээлийн 70 хувийг Засгийн газрын бонд эзэлж байна. Үүнээс шалтгаалан зээлийг зээлээр дарах бодлого хэрэгжих нь баттай болоод байна. Үүнээс гадна сонгуулийн амлалтаас шалтгаалан халамжийн бодлогоо үргэлжлүүлж, орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр болсон нь мөнгөний нийлүүлэлтийг нэмээд байна. Монгол Улсын төв банк бодлогын хүүгээ 15 хувиар нэмэгдүүлсэн нь одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулсан нэг алхам байв. Гэсэн хэдий боловч Төв банкны тухайд өөр ямар нэгэн шинэ бодлого, төлөвлөгөө боловсруулалгүй одоо байгаа нөхцөл байдлаа л харж байгаа нь хэтийн зорилгогүй байгаагийн нэг том баталгаа болов.

Фитчийн зүгээс ойрын жилдээ Монгол Улсын эдийн засаг маш бага хувиар өснө гэж харж байгаа. Бидний тооцооллоор Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1,8 хувиар өсөх хүлээлт гаргаад байна. Зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад монголын эдийн засаг 10 хувиар буурах боловч Оюутолгой төслийн хоёр дахь үе шат хэрэгжиж эхэлснээр хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж харж байна. Арилжааны банкуудын нийт зээлийн талаас илүү хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл эзэлж байгаа нь хөрөнгө оруулалтыг сааруулах тун тааруу үзүүлэлт болох юм.

Орчуулсан Б.Болор

Эх сурвалж:fitchratings.com

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН