• Эхлэл
  • Монголын миссээ дэмжээрэй

Монголын миссээ дэмжээрэй

2016/11/23

Гоо үзэсгэлэнгийн тэргүүн наадам “Дэлхийн мисс”-ийн тэмцээн энэ сарын 29-нөөс ирэх арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Мэрилэн мужид болох юм. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс А.Баярцэцэг оролцохоор болсон.

”Miss World Mongolia 2016” титэм гардуулах ёслолд А.Баярцэцэг ”Үндэсний ялагч”-аар тодорсон бөгөөд өнгөрсөн жилийн ”Дэлхийн мисс”-т өрсөлдсөн мисс Н.Ану титмийг гардуулсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд улсаа төлөөлөх миссийн маань видео танилцуулга аль хэдийнэ сошиал ертөнцөд тархаж, Монголчуудыг огшоож, гадаадынхныг гайхашруулж байна.

Тэрээр “Би хөх толботой монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Би цэнхэр гаригийн иргэн болж төрснөөрөө бахархдаг. Хоёр тэрбум хүн үздэг ДЭЛХИЙН МИСС-ийн тэмцээнд Монголынхоо сайхныг, гоо үзэсгэлэнг, хатан ухаан, эр зоригийг дэлхийд бахархуулахыг хамгийн ихээр хүсч байна” гэж танилцуулгад дурьджээ. 

Уг видеог хэр олон хүн үзэх нь “MISS WORLD 2016” тэмцээний шилдэг 10-д үлдэхэд ихээхэн нөлөөлөх аж. Тиймээс Монголыхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын тулд Та бүхэн доорх видеог үзэж SHARE хийж сэтгэгдэлээ үлдээцгээгээрэй. 

Монголын миссээ дэмжээрэй, share, like


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 11 сарын 26
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 26
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 11 сарын 26
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 26
Сонин хачин