Фидель Кастро 90 насандаа таалал төгслөө

2016.11.27

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Куба аралд хувьсгал хийж, Зөвлөлт маягийн коммунист дэглэмийг хагас зуун жил удирдахдаа АНУ-ын 10 ерөнхийлөгчийн засаглалыг сөрөн зогсож чадсан Кубын ерөнхийлөгч асан Фидель Кастро 90 насандаа таалал төгслөө.

Флоридагаас ердөө 140 км зайнд оршдог Куба улсыг удирдахдаа АНУ-ын олон төрлийн хориг, шахалтыг тэсэн гарч, төрийн эргэлт, хэдэн зуун амь насанд нь халдах оролдлогоос эсэн мэнд мултарсан Кастро найман жилийн өмнө эрүүл мэндийн шалтгааны улмаас эрх мэдлээ өөрийн дүү Раул Кастрод шилжүүлсэн юм.

Фидель Кастрог нас барсныг Баасан гарагийн орой төрийн мэдлийн телевизийн сувгаар зарлажээ.

Батистагийн дэглэмийн үед шоронд хоригдож, Мексикт дүрвэж байсан Кастро 1959 оны нэгдүгээр сард бослого гарган засгийн эрхийг авч 32 насандаа Латин Америкийн хамгийн залуу төрийн тэргүүн болж байв.

“Социализм, эсвэл үхэл” хэмээн тууштай тэмцсээр тэр 11 сая хүн амтай Кубыг дэлхийн цөөхөн социалист улсуудын нэг хэвээр үлдээж чадсан юм. Мөн тэрээр Кубын хувьсгалыг Латин Америк, Африкийн орнуудад экспортлох оролдлого хийж байв.

Гэвч түүний залгамжлагчид илүү зөөлөн бодлого барих болсноор 1961 онд дипломат харилцаагаа тасалсан АНУ-тай харилцаагаа сэргээх замд орж, 2014 оны арванхоёрдугаар сарын 17-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хаванад айлчилжээ.

Фидель Кастро 1926 оны наймдугаар сарын 13-нд зүүн Кубын чихрийн аж ахуй хөгжсөн нутагт төрсөн. Испаний цагаач эцэг нь эхэндээ Америкийн чихрийн компанид ажиллаж байгаад дараа нь өөрийн компанийг байгуулжээ.

Хаванын Их сургуулийг Кастро хууль, нийгмийн ухааны мэргэжлээр төгссөн байна. 1953 оноос хувьсгалын үйл хэрэгт оролцож эхэлсэн юм.

Хаванад хувьсгал хийн эргэж ирснээсээ хойш 49 жил Кубыг удирдсан Кастро зарим эзэн хаадыг үл тооцвол дэлхийн хамгийн удаан төр барьсан удирдагчид тооцогдож байжээ.

Эх сурвалж: reuters

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН