2016 оны аравдугаар сарын орон сууцны үнийн индекс

2016.11.30

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 10-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 10-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар буурсан үр дүн юм. Ерөнхий индексийг эхэн үетэй харьцуулахад 4.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 10-р сарын үр дүнтэй харьцуулахад 5.6 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 14.4 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас төдийлөн өөрчлөгдсөнгүй. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.7 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс -7.3 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар буурсан, оны эхэн үетэй харьцуулахад 5.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар буурсан үзүүлэлт юм.


ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4891 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

Эх сурвалж: Монголбанк

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН