• Эхлэл
  • Иргэд: Хаалттай, нууц нэрээр ял тулгах гэж байна

Иргэд: Хаалттай, нууц нэрээр ял тулгах гэж байна

2016/12/26

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурал үргэлжилнэ.

Өнгөрсөн гурван өдрийн турш 18 жилийн өмнөх хэрэгт холбогдсон шүүгдэгчдээс мэдүүлэг, гэрчүүдийн тайлбараар үргэлжилж, баасан гаригт нотлох баримт шинжлэх шатандаа шүүх хурал завсарласан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр /2016.12.16/ үргэлжлүүлэн нотлох баримт шинжлэх аж. Уг хэрэгт С.Зоригийн бие төлөөлөгч асан Г.Чулуунбат нарын гэрч оролцож буй бөгөөд мөн онцгой байдлын шинжээчид оролцож байгаа юм.

Хохирогчийн талаас УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцох ёстой ч хаалттай явуулж буй шүүх хуралд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн.

Тэрээр хэргийг олон түмэнд нээлттэй болгож, шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. 

Дээрх хэргийн шүүх хурлын талаар иргэдийн үзэл бодлыг хүргэе. Иргэд,

- Зоригийн хувийн туслах эмэгтэй өнгөрсөн онд сонинд ярилцлага өгөхдөө алагдахаас нь хэд хоногийн өмнө ардчлсан хүчний нэг хамтран зүтгэгч нь Зоригийг цус нөжтэй нь хутгатал зодсон гэсэн байсан. Тэр хүн л Зоригийг алсан байх магадлалтай.

- Энэ шүүх хурлыг үнэн явагдана гэдэгт Монголын ард түмэн итгэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Хаалттай, нууцын зэрэглэлтэй нэрийн дор гэмгүй хүмүүсийг гөрдөж хэрэг хүлээлгэх нь гэж л харж байгаа. С.Оюун оролцохгүй байна гэхээр л ойлгомжтой байгаа юм.

- Хаалттай, нууц нэрээр ял тулгах гэж л байгаа. Монголд шударга шүүгч байна гэхэд хэцүү. ШЕЗ ийн дарга нь согтуу жолоо барьж хүн дайрч алсан хүнийг томилсон. Ийм байхад шударга шүүх гэдэгт эргэлзэж байна. 

- Энэ хэрэгт томчууд өөрсдөө холбоотой учир хэрэгтэнг ил болгохгүй тойруулж гэмгүй нэгэнд хэргийг тохож дарж байна. Энэ удаа ч мөн жинхэнэ хэрэгтэнг ил болгон гэдэгт итгэлгүй байна. Шүүх хурлыг нээлттэй хийх хэрэгтэй. Ард түмэн үнэнг мэдэх эрхтэй. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Энд байгаа саналуудыг дэмжиж байна
    Эба бүрэн эрхийнхээ хугацааг гарамгай ашиглаж байна шүү, АН гэж
    2016 оны 12 сарын 27
  • дэндэр
    Элбэгээ Батүүл 2-н өмнөөс гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх гэсэн арга.Мөнгөтэй хүмүүс хүн алчихаад гэмгүй царайлж үлдээд ядуу ноомой жирийн иргэд ял эдэлдэг энэ ардчиллын зарчим уу
    2016 оны 12 сарын 27
  • 0000
    шүүх хурлыг нээтэй хийрийг ард түмэн шаардаж байна энэ бол зөв шаардлаг
    2016 оны 12 сарын 26
  • Зочин
    шүүх хурлыг нээтэй хийрийг ард түмэн шаардаж байна энэ бол зөв шаардлаг
    2016 оны 12 сарын 26
  • Зочин
    шүүх хурлыг нээтэй хийрийг ард түмэн шаардаж байна энэ бол зөв шаардлаг
    2016 оны 12 сарын 26