• Эхлэл
  • Ц.Амгаланбаяр, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноов

Ц.Амгаланбаяр, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноов

2016/12/27

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал 5 дахь өдрөө үргэлжилж, шүүгчид тогтоолын төслөө гаргахаар зөвлөлдөж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл 12.00 цагт шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, хэвлэлийнхнийг танхимд нэвтрүүлэн, шүүхийн тогтоолоо уншиж сонсголоо. Үүнд: 

Шүүгдэгч Ц.Амгаланбаатар 25 жил хоригдох ял  /үүнээс 20 жил гянданд/

Б.Содномдаржаа 25 жилийн ял /23 жил гянданд/

Т.Чимгээ 24 жилийн ял /эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих/ оноохоор тус тус шийдвэрлэсэн байна. Шүүхийн тогтоолыг уншиж сонсгосны дараа тайлбар хэсэгт хэвлэлийнхнийг байлцуулалгүй, танхимаас гаргалаа. 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргалаа. Түүнд оноосон 25 жилийн 23 жилийг нь гяндан хорихоор болсон байна. Харин шүүгдэгч Т.Чимгээд  бүлэглэн шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 24 жилийн хорих ялаар шийтгэлээ. Харин Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр 25 жилийн хорих ял оноосон гэжээ.

Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм. Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн. 

Хаалттай хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байгаа. Гэвч гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу гэрчүүдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж буй. Одоо байгаа мэдээллээр  н.Давааням, Г.Чулуунбат гэсэн хоёр хүн гэрчээр оролцсон. н.Даваанням Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн, Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл цацагдсан. Харин Г.Чулуунбат С.Зоригийн бие төлөөлөгч байсан гэж буй юм.

Мөн Б.Содномдаржаа,Т.Чимгээ нарыг УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны малчнаар ажиллаж байсан, хэргийн газраас олсон үс Т.Чимгээгийн үстэй таарсан гэх мэдээлэл гарч байсан. Мөн Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг "Аавыг минь хилс хэрэгт холбогдуулах гэж оролдож байна" гэж мэдэгдэж байсан юм.

Ямартаа ч 18 жил хүлээлт үүсгэж, олон нийтийн анхаарлын төвд байсан С.Зоригийн амиа алдсан хэрэг ийнхүү анх удаа шүүхийн шатанд шийдэгдлээ. Гэхдээ олон нийтийн дунд эргэлзээ хэвээр байна. Тухайлбал зөвхөн өнөөдрийн шүүхийн тогтоолоос харахад 

Хэргийн цорын ганц гэрч Б.Булган шүүх хуралд оролцсон уу?

Б.Содномдаржааг захиалгаар бусдын амь насыг хөнөөсөн гэж байгаа бол ЗАХИАЛАГЧ нь хэн бэ?

Б.Чимгээ шунахайн сэдлээр хүн амины хэрэг үйлдсэн гэж байгаа юм бол талийгаачийн гэрээс юу алга болсон билээ? Зөвхөн жан, цуу хоёр л алга болсон. Үүнийг тухайн үедээ мөрөө жан, цууны үнэрээр дарсан мэргэжлийн хүний арга барил гэж тайлбарлаж байсан билээ. Энэ мэтчилэн асуулт, эргэлзээ үргэлжилсээр байна. Шүүх хурлын өмнө ч хилс хэрэгт гүтгэгдлээ гэж мэдэгдэж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн бодвол шүүхийн дараагийн шатанд давж заалдах биз ээ

А.АНУ

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

Шүүх хурал:Ялын тогтоолыг уншиж сонсгоно


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Иргэн
    Монголын ард түмэн бүгд л эргэлзэж байна даав Хөдөөний 2 малчин ирээд л хүн нудөрчихаад явдаг. захиалгатай бол арай мэргэжлийн гэмт хэрэгтнүүдэд хандмаар, Захиалгагүй бол энэ 2 Зоригийнхыг санамсаргүй сонголоо гэжүү ???
    2016 оны 12 сарын 28
  • Zochin
    Shorongiin hulgaich Yu gej ch meduuleg ugch bolno.jiriin 2 saihan huniig helmegduulj bna.Arai dendlee mongolchuudaa.ta ch ingeed gutguuleed shorond orj bolno.yruusuu hudal gutguuleed humuus sh orond ordog bolson.tiim humuus shorond duuren baigaa.
    2016 оны 12 сарын 27
  • uhsn huneer zahialagch hiiged, uldsn ni tseverheen
    esvel zorig ijil huisten hun baisan uu. yostoi ch tumen olnii tolgoig erguuleh shig bolj bn daa
    2016 оны 12 сарын 27
  • Ene neg l nootoi ajillagaa bolcihloo
    Ene neg l nootoi ajillagaa bolcihloo. vneheer zahialgat allaga mon l ym bol yagad zahialagchiig ni togtoogoogvi, esvel zarlahgvi bn. O.Sodbileg gishvvn ertnees albanii hvnees aavd ni hels hereg tohoh gej bn vhsen hvn vg helehgvi gegcheer muuhai ym bolj bn geed baisan. Vneheer shunahain sedeltei baisan ym bol bas yagad zuvhun jan tsuu 100 dollar avch garsan baidag bilee. tegeed huduuniih, umnu ni hotod orj irj vzeegvi hvvhdvvd hotor aild nevterch orood geriin ezegteig hvlj 00-d hiij tvgjeed nuhriig ni orj irhed zerlegeer olon udaa hutgalj amiig ni hunuuh vv. vildel ni neg l buruu baigaad baina. herev vneheer tiin baga nastai hvvhdvd baisan bol ted gert ni orj deerem hiij baigaad gadnaas hvn orj irhed tegej olon udaa hutgalaad zogsoj baih uu sandarsandaa neg hutgalaad um humgvi zugtah uu. end neg l ym buruu baina
    2016 оны 12 сарын 27