• Эхлэл
  • С.Зориг-Ш.Отгонбилэгийн хамгаалагч-галын хэрэг

С.Зориг-Ш.Отгонбилэгийн хамгаалагч-галын хэрэг

2017/01/09

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 24-25 жилийн ял аваад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Эрдэнэт хотод чимээгүй жагсаал хийж, харин албаныхан хэргийн захиалагчийг нягтлан шалгаж байгаа гэх зуур олон нийтийн эргэлзээ арилахгүй л байна. Ц.Амгаланбаатар нарын хэргээс захиалагчийнх нь хэргийг тусгаарлан шалгаж байгаа гэх даруйд захиалагчийг нь олоогүй байж хэргийг захиалгат гэж яллаж болдог юм уу гэсэн асуулт гарч ирсэн. Тэгвэл энэ талаар:

Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал

-Хэргийг бүхэлд нь тал бүрээс нь шалгаад "захиалгаар алсан" гэдэг нь нотлогдсон гэж үзээд шүүхэд шилжүүлсэн. Шүүх "тогтоогджээ" гэж дүгнээд ял шийтгэл оногдуулсан. Харин захиалагч, зохион байгуулагчид холбогдох хэрэгт нэмж  шалгах зүйл байгаа учраас тусгаарлан шалгаж байна гэж news.mn сайтад өгсөн ярилцлагадаа тайлбарласан байна.

Ийн захиалагчийг тусгаарлан шалгаж байгаа гэдгээс үүдэн УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсныг захиалагчаар нь зарлах гэж байна гэсэн шуугиан дэгдсэн. Өмнө Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Ш.Отгонбилэг агсны тогооч, малчин байсан гэсэн мэдээлэл гараад байсан. Тэгвэл тэднийг гэмт хэргийнхээ ул мөрийг далдлахын тулд дөрвөн хүнийг шатааж амь, насыг нь хөнөөсний нэг нь Ш.Отгонбилэг агсны хамгаалагч байсан гэсэн мэдээлэл гараад байгаа юм.

Энэ галын хэргийн талаар medee.mn сайтын сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжилснаар бол одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт гарсан энэ галын хэргийг цахилгааны буруу ашиглалтаас болсон гэсэн дүгнэлт гарсан юм байна. Энэ гэрт Ш.Отгонбилэгийн хамгаалагч байсан гэгдээд байгаа Б.Отгонбаатар эхнэр болон хоёр хүүхдийнхээ хамт галд угаартаж нас барсан аж. Тэр өдөр Б.Отгонбаатарын эхнэрийнх нь төрсөн өдөр байсан бөгөөд талийгаач хүүхдийнхээ хаст дэлгүүрээс хиам талх авчран цахилгаан тогоон дээр халааж идээд шөнө унтраагүй орхисноос гал гарсан гэж тухайн үедээ дүгнэлт гарч байж. Б.Отгонбаатар хэмээх залууг Ш.Отгонбилэгийн хамгаалагч гэж батлах зүйл бас байхгүй. Талийгаач Б.Отгонбаатар нь 1978 онд төрсөн. Айлын бага хүү. 1994 онд Орхон аймгийн III найман жилийн дунд сургуулийг төгссөн, дунд боловсролтой, түүхий эд арьс худалдаж авдаг, жижиг, биетэй томоотой залуу байсан гэж таньдаг хүмүүс нь тодорхойлсон байх юм. С.Зориг амиа алдсан хэрэг 1998 онд гарахад Д.Отгонбаатар 20 настай байсан байж таарах нь. Ш.Отгонбилэг тэр бүр хамгаалагч дагуулж явдаггүй, хамгаалагч нар нь ч харваас андашгүй, булиа, том биетэй залуус байдаг асан гэж мэдэх хүмүүс нь ярьдаг. Ийн ямар ч гэсэн 11 жилийн өмнө ахуйн, буруу хэрэглээнээс үүдсэн гэж тодорхойлогдож байсан галын хэрэг өнөөдөр гэмт хэргээ нуун дарагдуулах гэсэн хэрэг болж тайлбарлагдаж байх шиг байна.

2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Эрдэнэт хотоос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг баривчилсан. Үүнээс хоёр сарын дараа уг галын хэргийг дахин сөхөж, шатаж нас барсан иргэн Б.Отгонбаатарын эгч Б.Хишгээг хуулийн байгууллагаас С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй хамаатуулан хохирогчоор дууджээ. Улмаар өнгөрсөн 2016 оны 12-р сарын 27-нд болсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх шүүх хуралд хохирогчоор оролцуулсан гэх мэдээлэл бий. Үнэхээр ч шүүх хурлын тогтоолд хохирогч Б.Хишгээ төлбөр нэхэмжлээгүй гэсэн өгүүлбэр бий.

Хамгийн эргэлзээтэй нь өдгөө Б.Хишгээ болон түүний өмгөөлөгч энэ галын хэргийн талаар юу ч ярьж болохгүй гэж тагнуулын байгууллагынхан анхааруулсан гэж буй. Тэрээр “Бид галыг хүн тавьсан уу, цахилгаанаас гарсан уу гэдгийг мэдэхгүй. Яагаад гэвэл би дэргэд нь байгаагүй юм. Энэ хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ямар нэг зүйл ярихыг тагнуулын байгууллагаас хориглосон байгаа. Би хэргийн тухай юм хэлэхгүй. Энэ асуудал сөхөгдсөнөөс хойш миний ээж эмнэлэгт хэвтэж сэхээнд орохдоо тулаад байна” гэхээс өөр зүйл хэлэхгүй байгаа аж.

Яг энэ галын хэргийн тухайд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал

-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн  2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар, санаатай шатааж амь насыг нь хөнөөсөн үйлдэлд нь ял сонсгон яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг нотлогдсон гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг илрүүлэхээр Тагнуул, Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах газар, Прокурор гээд хууль хяналтын байгууллагууд олон жил хүч тавин ажиллалаа.

Үндсэндээ анх хэрэг үйлдэгдсэнээс хойш 18 жил  энэ хэргийг "Улс төрийн  зорилгоор үйлдэгдсэн" гэдэг ойлголтыг  манай улс төрчид ч ярьж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бичиж, нийтэлсээр  өнөөдрийг хүрлээ. Хэргийг шалгаж тогтоогоод шийдчихээр "Энэ тийм байх ёсгүй" гээд л  яриад байна. Хүмүүсийн толгойд 18 жил  тогтсон ойлголтыг өөрчлөх хэцүү гэж ярьсан байх юм. Тэгэхээр улс төрийн хэрэг биш ч юм шиг. Яг үнэндээ бол захиалагчид хэнийг сэжиглэн шалгаж байгаа тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэгийг холбогдуулан шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

А.Ану

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Яллагдагчдын ар гэрийнхэн жагсаал хийжээ

С.Оюун:Би тэр процессын нэг хэсэг болохыг хүсээгүй

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.
    Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 11
  • Зочин
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.
    Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 11
  • Ганц үнэн энэ л байна даа.
    Монголд ухаантай шударга царайлсан мөртлөө эргүү дарангуйлагч нэг ширхэг бий. Гайгүй ээ хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдэг үг энэ нөхөрт үнэн зохилтой. Хамаг юмыг бужигнуулж худлаагаар нь эргүүлчээд хэнэг ч үгүй хошгирох түүнээс хэдэн сарын дараа Монголын ард түмэн ял асуух эрхтэй болно.
    2017 оны 01 сарын 11
  • хардагч
    Манай ерөнхийлөгч Ангель Меркелтэй ямар наймаа хийж Хурцыг авчирсан юм бол. Хурц болон Чингэс нар муугүй ажилсан. Сая 1990 онд тэтгэвэртээ гарсан Чингэсийн аавыг гавъяат хуульч цолоор шагнатал бараг зөрүүлээд Чингэсийг ЗГ ажлаас нь чөлөөлөв. Юу болоод байгаа нь тодорхой л байх шиг.
    2017 оны 01 сарын 10
  • хардагч
    Манай ерөнхийлөгч Ангель Меркелтэй ямар наймаа хийж Хурцыг авчирсан юм бол. Хурц болон Чингэс нар муугүй ажилсан. Сая 1990 онд тэтгэвэртээ гарсан Чингэсийн аавыг гавъяат хуульч цолоор шагнатал бараг зөрүүлээд Чингэсийг ЗГ ажлаас нь чөлөөлөв. Юу болоод байгаа нь тодорхой л байх шиг.
    2017 оны 01 сарын 10
  • хардагч
    Багабанди яагад дуугүй байна. Дуугараач. Та энэ бүхнийг маш сайн мэдэх ёстой. Мөн Баяр гэдэг хүнээс асуух зүйл олон л байгаа даа.
    2017 оны 01 сарын 10
  • иргэн
    анх цахилгаанаас болж гарсан гэх галын дүгнэлтийг нь яаж санаатай тавьсан гал гэж өөрчилсөн юм болдоо хөөрхий, жаахан хүүхдүүд хуурч байгаатай адил юм болоод л байна уу даа , бурхан минь
    2017 оны 01 сарын 10
  • njutyИРГЭН
    Ш.Отгонбилэг чинь буруу энгэртэй дээл өмсдгүй байсан санагдах юм,ямар учиртай энэ зургыг тавьсан юм болдоо.
    2017 оны 01 сарын 10
  • Зочин
    Mongold shudraga huuli shuuh zasaglal ustaj ugui bolood udaj bna
    2017 оны 01 сарын 10
  • ZOCHIN
    ТАГНУУЛЫНХАН ЯЛТАН АМГАЛАНБААТАРТАЙ ЗОХИОМОЛ ХЭРЭГ НАЙМААЛЦАЖ ЖИРИЙН ИРГЭДИЙГ ХЭРЭГТ ГҮТГҮҮЛЭХ НЬ ӨӨРСДӨД НЬ АШИГТАЙ БАЙСАН БАЙХ ТАГНУУЛЫН ДАРГЫГ ЭЛБЭГЭЭ ЕВРОПЫН ШОРОНГООС ХУДАЛДАЖ АВЧ ИРЭЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЯДАЛИАР ШАГНАЖ АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЭЛ ОЛГОСОН ХҮН ЭЦЭСТ НЬ ЭЛБЭГЭЭГ АЛБАНААС БУУХААС ӨМНӨ ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРИУЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ БАЙХ ДАА
    2017 оны 01 сарын 09
Сонин хачин